Иргэд УИХ-ын гишүүдийг зүхэж байна

Хуучирсан мэдээ: 2019.05.29-нд нийтлэгдсэн

Иргэд УИХ-ын гишүүдийг зүхэж байна

Иргэд УИХ-ын гишүүдийг зүхэж байна

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ өнгөрсөн амралтын өдрүүдэд тойрогтоо ажиллах үеэрээ таксины жолооч хийсэн. Энэ үйлдлийг нь сонгуулийн шоугаа эхлүүллээ гэж шүүмжилсэн нь ч бий.

Харин УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн өөрийнх нь ярьснаар таксины жолооч хийсэн тэр богино хугацаанд булганыхан амьдралаа ярьж, басхүү УИХ-ын гишүүдийг зүхэж байгаа гэдгээ хэлжээ.

Энэ тухай гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Ерөөсөө л биднийг зүхэж байна. Намайг таних ч хүн байна. Зарим нь ч та юу билээ, хэн билээ гээд танихгүй байна. Ер нь бол гуравхан сая хүнээ яагаад элбэг хангалуун амьдруулж чадахгүй байгаа юм бэ. Махны үнэ нэмэгдээд байна. Шатахуун тосны үнэ нэмчихлээ, үнээ яагаад барьж чаддаггүй юм бэ. Юмны үнэ, долларын ханш гээд яг л хүний хэрэгцээний асуудлаа ярьж байна. Бид та нараас олон юм хүсээгүй шүү дээ гэдгээ хэллээ” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

МАН эрх барьснаас хойш иргэдийн амьдрал дээшилсэн гэж шоуддаг нөхдүүд иргэдийнхээ дунд орж, бодит байдалтай нь танилцахгүй бол амаргүй л байна шүү.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж