“Татварын” Д.Энхбат Б.Хурцын нэр хүндэд халдсаныг шүүхээс тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2019.05.29-нд нийтлэгдсэн

“Татварын” Д.Энхбат Б.Хурцын нэр хүндэд халдсаныг шүүхээс тогтоолоо

“Татварын” Д.Энхбат Б.Хурцын нэр хүндэд халдсаныг шүүхээс тогтоолоо

“Татварынхны” гэх дуулиант хэргийн гол эзэн болох Д.Энхбат “Би ТЕГ-ын дарга асан Б.Хурцаас болж ажил, амьдралаараа хохирсон” гэх ярилцлагыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нэг бус удаа өгсөн. УИХ-ын гишүүн Ж.Батзандан тэргүүтэй хүмүүс Төрийн ордонд нээлттэй сонсгол хийж, зарим иргэнийг Б.Хурцын эсрэг улстөржилтдөө ашигласны нэг нь мөн л Д.Энхбат гэгч байлаа. Тэрбээр “Өдрийн сонин”-ы 2017 арваннэгдүгээр сарын нэгэн дугаарт “Б.Хурц надаас хувийн өс хонзонгоо авч, гэмт хэрэгтэн болгосон” гэх ярилцлагыг өгчээ. ТЕГ-ын экс дарга Б.Хурц энэ асуудлаар шүүхэд хандсан юм байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны тавдугаар сарын 22-нд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гаргасан аж. Энэхүү захирамжид “Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2018/01085 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, 497 дугаар зүйлийг 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Хурцын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, мэдээ тараасан хэлбэр, хэрэгсэл болох Монгол Улсын өдөр тутмын сонин “Өдрийн сонин”-ы баримт, үйл явдал 7 дугаар нүүр болон dnn.mn сайтын “Цаг үе” булангийн онцлох нийтлэл хэсгээр худал мэдээг тус тус няцаалт залруулга хийж, нэхэмжлэгч Б.Хурцаас уучлалт эрэхийг хариуцагч Д.Энхбатад үүрэг болгож шийдвэрлэсэн байна” гэж дурджээ.

ТЕГ-ын УТОХГ-ын хэлтсийн дарга, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн дарга асан Д.Энхбатын хувьд, ТЕГ-ын Хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн дарга асан Ч.Гансүх, ШШҮХ-ийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн дарга асан Б.Жаргал зэрэг албан тушаалтнуудтай холбоотой гэмт хэрэгт холбогдож, ял шийтгэл сонсож байжээ. Түүнийг Ч.Гансүхийн амаар өгсөн үүрэг даалгаврын дагуу “Занарт уул” ХХК-д холбогдуулан бичсэн татварын улсын байцаагчийн 260009 тоот дүгнэлтийг хууль бусаар 2010 оны зургадугаар сарын 07-ны өдөр 93 тоот тушаал гарган хүчингүй болгож, нийт төсөвт төвлөрөх ёстой байсан 1.219.368.700 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан, “Голомт” банкны 1705019424 тоот төгрөгийн хувийн харилцах дансаар 2012 оны тавдугаар сарын 01-нээс хойш он дуусталх хугацаанд 53.9 сая төгрөгийн эх үүсвэр нь тодорхойгүй орлого олсон, “Голомт” банкны 1801291283 тоот ам.долларын хувийн харилцах дансаар 2012 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс хойш 2012 оныг дуусталх хугацаанд 32.430 ам.доллар буюу 45.113.500  төгрөгийн эх үүсвэр нь тодорхойгүй орлого олсон, “Номин констракшн” ХХК-тай 2012 оны тавдугаар сарын 23-ны өдөр Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын RG12731361 тоот гэрээний дагуу 493.822.000 төгрөгийн орон сууц худалдан авсан байх ба орлогын эх үүсвэр нь тодорхойгүй 592.835.500 төгрөгийн орлогыг хууль ёсны орлогоосоо гадна олж хууль бусаар хөрөнгөжсөн, татварт тайлангах тоо хэмжээг зориуд бууруулан тайлагнаж 50.041.300 төгрөгийн буюу онц их хэмжээний татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн зэрэг гэмт хэрэгт буруутган ял шийтгэл оноож байжээ.

Эх сурвалж: www.analiz.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж