Францын их дуулга тэмцээн үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2019.05.29-нд нийтлэгдсэн

Францын их дуулга тэмцээн үргэлжилж байна

Францын их дуулга тэмцээн үргэлжилж байна

Мэргэжлийн талбайн теннисний Ролан Гаррос буюу Францын их дуулга тэмцээн үргэлжилж байна. Францын их дуулга тэмцээн нь шороон гадаргуутай талбайд зохион байгуулагддагаараа бусад их дуулга тэмцээнүүдээсээ ялгагдана. Энэ жилийн шагналын сан нийт 4.2 сая евро бөгөөд ганцаарчилсан төрөлд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй теннисчид тус бүртээ 2.3 сая еврогийн шагнал авна.

Францын нийслэл Парис хотын “Rolan Garros” теннисний спорт цогцолборт явагдаж байгаа тэмцээнд дэлхийн бүхий л шилдгүүд оролцож байна. Өнөөдөр тэмцээний 2-р шатны тоглолтууд эхэлнэ. Тэмцээний эхний шатанд Их Дуулга тэмцээний 3 удаагийн аварга, дэлхийн чансааны №5 Германы А.Кербер өрсөлдөгчдөө бүдэрсэн нь томоохон сенсаци байлаа. Герман бүсгүй эхний шатанд Оросын А.Потаповатай таарсан бөгөөд 2 сетэд 4-6, 2-6 харьцаатай хожигдож үзэгчдийн суудалд шилжсэн байна. 18 настай Орос охин мэргэжлийн карьераа 2 жилийн өмнө эхлүүлж байсан бөгөөд түүний их дуулга тэмцээнд үзүүлж байсан хамгийн өндөр амжилт бол 2-р шатанд шалгарсан явдал юм.

Мөн эхний шатанд том “цол”-той теннисчидээс Данийн К.Возняцки бүдэрсэн бол Чехийн П.Квитова бэртлийн улмаас тэмцээнийг орхиод байна. Өнөөдрөөс тэмцээний 2-р шатны тоглолтууд эхлэж байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж