Амьтны хүрээлэнд ховор төрлийн цагаан бамбар төржээ

Хуучирсан мэдээ: 2019.05.29-нд нийтлэгдсэн

Амьтны хүрээлэнд ховор төрлийн цагаан бамбар төржээ

Амьтны хүрээлэнд ховор төрлийн цагаан бамбар төржээ

Унгарын Сегед амьтны хүрээлэнд ховор төрөл зүйлд тооцогддог цагаан барын бамбар төрснийг өнгөрсөн баасан гаригт анх удаа олон нийтэд үзүүлжээ. Бяцхан эм бамбарыг Сонжа хэмээн нэрлэсэн байна.

Нажа, Тимба хэмээх хоёр цагаан барын төл Сонжа тавдугаар сарын 15-ны өдөр Сегед амьтны хүрээлэнд 1.5 кг жинтэй төржээ. Бамбарын өхөөрдөм зургууд олон нийтийн сүлжээгээр тархаж, дэлхий даяар олон мянган хүн үзэж сонирхсон бөгөөд хэдийнэ "олны танил" болсон байна.

"Синьхуа ньюс"-т мэдээлснээр, цагаан бар нь альбинос буюу генийн гажигтай амьтан биш аж. Эрдэмтдийн үзэж буйгаар, тэдний цагаан өнгөтэй байдаг нь лейкизм (удамших өнгөний өөрчлөлт) хэмээх генетикийн өвчлөлтэй холбоотой юм байна.

Өнөөдөр дэлхий дээр 300 орчим цагаан бар байдгаас зөвхөн 11 нь амьд байгальдаа амьдардаг бол үлдсэн хэсгийнх нь генийг хадгалж, хамгаалах зорилгоор амьтны хүрээлэнд тэжээдэг байна.

Эх сурвалж: NDTV

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж