Брэндон Рожерс “Ливерпүүл”-д үлдэнэ

Хуучирсан мэдээ: 2015.06.04-нд нийтлэгдсэн

Брэндон Рожерс “Ливерпүүл”-д үлдэнэ

Английн алдарт “Ливерпүүл” клубын дасгалжуулагч Брэндон Рожерстой улирлын тоглолтууд дууссаны дараа багийн эзэд уулзах гэж байгаа талаар мэдээлж байсан. Тэгвэл энэ уулзалт мягмар гаригт болжээ. “Ливерпүүл” клуб энэ улиралд тун тааруу байж, арай гэж зургадугаар байрт орсон. Мөн 38 дугаар тойрогт “Сток Сити” клубт 6:1-ээр хожигдож, шившгээ хутгасан.

Энэ бүхэн нь Брэндон Рожерсыг халагдах шалтгаан болж магадгүй байсан. Гэвч багийн эзэд түүнийг хараахан явуулахгүй бололтой. Уулзалтаар чухам юу яригдсан нь тодорхой биш байгаа ч Английн хэвлэлүүд түүнийг багтаа үлдэх нь тодорхой болсон хэмээн бичиж байгаа юм байна.

Эх сурвалж:www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж