Хүүгээ зодсон Б.Тодзаяад 10 жил хорих ял оноов

Хуучирсан мэдээ: 2019.05.29-нд нийтлэгдсэн

Хүүгээ зодсон Б.Тодзаяад 10 жил хорих ял оноов

Хүүгээ зодсон Б.Тодзаяад 10 жил хорих ял оноов

Нэмэлт: 13.50 цагт

Дагавар хүүгээ зодож хүнд бэртэл учруулсан Б.Тодзаяад шүүхээс 10 жилийн хорих ял оноожээ. Түүний гэм бурууг шүүх хурал өнөөдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагийн орчимд эхэлсэн байсан юм.

Б.Тодзаяаг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бие махбодын сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж”, үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад 10 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дагавар хүүгээ зодсон Б.Тодзаяад холбогдох шүүх хурал болж байна

Нийслэлийн Баянгол дүүрэгт тавдугаар сарын 11-ний өдөр дөрвөн настай хүүг хойд эцэг нь хэвтэрт ортол зодсон жигшүүрт хэрэг гарсан талаар бид мэдээлсэн билээ.

Хүүгийн хойд эцэг Б.Тодзаяад холбогдох шүүх хурал өнөөдөр /2019.05.29/ болж байна. Тодруулбал, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус дүүргийн прокурорын газраас Б.Тодзаяад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2019 оны тавдугаар сарын 29-ний 10.00 цагт товлосон юм. Б.Тодзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтаар яллах дүгнэлт үйлдсэн байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж