Уурхайд осолдсон ажилтны унаж явсан машиныг нуураас гаргажээ

Хуучирсан мэдээ: 2019.05.29-нд нийтлэгдсэн

Уурхайд осолдсон ажилтны унаж явсан машиныг нуураас гаргажээ

Уурхайд осолдсон ажилтны унаж явсан машиныг нуураас гаргажээ
шарын гол ХХК осол

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Нарангийн гол гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Шарын гол” ХХК-д энэ сарын 23-ны өдөр  ноцтой осол гарсан. Тодруулбал, тус уурхайн ажилтан 29 настай эрэгтэй Б  хөрсний овоолго зөөж тээвэрлэн ашиглалт явуулсан талбайд нөхөн дүүргэлт хийх явцдаа “Хово 371” загварын  ачааны автомашинтайгаа уурхайн  ухаш буюу нуур руу унаж осолдсон юм.

Ослын газарт Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж байгаа бөгөөд өчигдөр /2019.05.28/ автомашиныг нуурын эрэг дээр татаж гаргажээ. Энэ сарын 26-ны өдөр  осолдсон автомашины байршлыг 10-11 метрийн гүнд байгааг тогтоон маргааш нь  алба хаагчид дахин шумбалт хийн шалгахад осолдсон автомашины бүхээгийн баруун талын цонх хагарсан, кабин дотор хүн байхгүй байжээ. Одоогоор осолдсон ажилтны цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Ердөө гурван сарын өмнө  Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан Заамар” ХХК-ийн 100 метрийн өргөн, 80 метр гүнтэй ил уурхайд  осол гарч зургаан хүн дарагдсан хэрэг гарсан. Ослоос хоёр хүнийг уурхайн ажилчид эсэн мэнд гаргасан ч дөрвөн хүний амийг аварч чадаагүй юм.

Э.БУРАМ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж