ЗГ: С.Жавхлангийн хуулийг хэлэлцэж, саналаа өгнө

Хуучирсан мэдээ: 2019.05.29-нд нийтлэгдсэн

ЗГ: С.Жавхлангийн хуулийг хэлэлцэж, саналаа өгнө

ЗГ: С.Жавхлангийн хуулийг хэлэлцэж, саналаа өгнө

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.05.29/ болж байна. Тус хуралдаанаар Замын-Үүд чөлөөт бүсийн дохиолол хамгаалалтын нэгдсэн систем байгуулах тухай, Монгол орны байгаль орчны 2017-2018 оны төлөв байдлын тайлангийн тухай, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын талаар авах арга хэмжээний тухай зэрэг хэд хэдэн асуудал хэлэлцэж байна.

Түүнээс гадна тус хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Жавхлангийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал дүгнэлтийн тухай хэлэлцэж байгаа юм. Хуулийн төслийн танилцуулгыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хуралдаанд танилцуулж байгаа юм.

 

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн
1.“Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд баригдсан байгууламжуудын талаар авах зарим арга хэмжээний тухайӨ.ЭНХТҮВШИН
2.Замын-Үүд чөлөөт бүсийн дохиолол хамгаалалтын нэгдсэн систем байгуулах тухайӨ.ЭНХТҮВШИН
3.Хөрөнгө гаргах тухайЛ.ОЮУН-ЭРДЭНЭ
4.Монгол орны байгаль орчны 2017-2018 оны төлөв байдлын тайлангийн тухайН.ЦЭРЭНБАТ
5.Хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Уур амьсгалын ногоон сан хоорондын хэлэлцээрийн тухайН.ЦЭРЭНБАТ
6.Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай*Н.ЦЭРЭНБАТ
7.Хэлэлцээр батлах тухайД.ЦОГТБААТАР
8.Улсын Их Хурлын гишүүн С.Жавхлангийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал дүгнэлтийн тухайЦ.НЯМДОРЖ
9.Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрийн санаачилсан Актив удирдлагын тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал дүгнэлтийн тухайЦ.НЯМДОРЖ
10.Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын талаар авах арга хэмжээний тухай.С.ЧИНЗОРИГ
11.2019-2020 оныг хүүхдийн хөгжил хамгааллын жил болгон зарлах тухайС.ЧИНЗОРИГ
12.Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /ЗГ-ын 2012 оны 46 дугаар тогтоолын хавсралт/Х.БАДЕЛХАН
13.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухайЧ.УЛААН
14.Хөтөлбөр батлах тухай /Хүнд үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөр/Д.СУМЪЯАБАЗАР
15.Монгол, Канадын дугуй ширээний уулзалтын тухайД.СУМЪЯАБАЗАР
16.Бусад асуудал*У.ХҮРЭЛСҮХ
 Танилцуулах асуудал
17.Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний 2018 оны хэрэгжилт, үр дүнд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгийн талаарЛ.ОЮУН-ЭРДЭНЭ
18.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын гадаад томилолтын талаарЛ.ОЮУН-ЭРДЭНЭ
19.Монгол орны уур амьсгалын өөрчлөлт, бодлого, арга хэмжээ, үр дүнгийн талаарН.ЦЭРЭНБАТ
20.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын дүнгийн талаарН.ЦЭРЭНБАТ
21.Батлан хамгаалахын сайдын гадаад томилолтын дүнгийн талаарН.ЭНХБОЛД
22.   ХХүсэлт гаргасан өрхийн хүүхдүүдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох талаарС.ЧИНЗОРИГ
23.Байгалийн түүхийн музейн талаарЁ.БААТАРБИЛЭГ
24.Малын эмийн үлдэгдлийн хяналтын үндэсний хөтөлбөрийн талаарЧ.УЛААН
25.Эрчим хүчний сайдын гадаад томилолтын дүнгийн талаарЦ.ДАВААСҮРЭН
26.Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаарД.САРАНГЭРЭЛ

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж