290 орчим алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд байна

Хуучирсан мэдээ: 2019.05.29-нд нийтлэгдсэн

290 орчим алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд байна

290 орчим алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд байна

Өнөөдөр Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 2002 оны 05 дугаар сарын 29-нийг Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр болгон зарласан түүхтэй.

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 2012 оноос хойш даяан дэлхийн энх тайвны төлөө дэлхийн орнуудын дайчин эрстэй мөр зэрэгцэн энхийг сахиулах үүргийг гүйцэтгэж байгаа билээ.

Энэ хугацаанд 290 орчим алба хаагч цэнхэр дуулгатнуудын эгнээнд орж,  дэлхийн энх тайвныг батлан хамгаалах ариун үйлсэд хүчин зүтгэж Онцгой байдлын алба төдийгүй Монгол Улсынхаа нэрийг олон улсад өндөрт өргөн, үүргээ биелүүлж байна.

Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа цэнхэр дуулгатнуудын гурав нь  эмэгтэй алба хаагч байгаа юм.

2019 онд Онцгой байдлын байгууллагын 27 алба хаагч БНӨСУ-д энхийг дэмжих ажиллагаанд оролцож байна.

Олон улсын энхийг сахиулагчдыг өдрийг тохиолдуулан Онцгой байдлын албаны үе, үеийн цэнхэр дуулгатнууддаа баярын мэнд хүргэж, ажил үйлсийн өндөр амжилтыг хүсэн ерөөе гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж