СЭМҮТ-ийн гадна талбайн тохижилтыг наадмаас өмнө дуусгах үүрэг өглөө

Хуучирсан мэдээ: 2019.05.29-нд нийтлэгдсэн

СЭМҮТ-ийн гадна талбайн тохижилтыг наадмаас өмнө дуусгах үүрэг өглөө

СЭМҮТ-ийн гадна талбайн тохижилтыг наадмаас өмнө дуусгах үүрэг өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр /05.28/ Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Хотын Захирагчийг тус эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахад нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон бусад албаны хүмүүс байлцав.

Хотын захирагч тус эмнэлгийн гадна зам, талбайн тохижилтын ажлын явцтай танилцаад уг ажлыг чанартай материалаар, ажлын гүйцэтгэл сайтай, хугацаанд хийж дуусгах буюу энэ оны долдугаар сард багтаан ашиглалтад хүлээлгэн өгөх үүрэг даалгаврыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд өглөө.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна зам талбайг иж бүрэн тохижуулснаар авто зогсоол, гэрэлтүүлэг, явган зам, ногоон байгууламж, ойн төгөл бүхий амралтын орчин бүрдэж иргэд эмнэлгийн үйлчилгээ авах, үйлчлүүлэх таатай орчин бий болох юм байна. Мөн яаралтай түргэн тусламжийн автомашин, эмнэлгийн орчмын хөдөлгөөний зохион байгуулалтыг шийдвэрлэн орц гарцыг нэмэгдүүлэх аж.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж