Монгол Улсад хавсран суух зарим Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив | News.MN

Монгол Улсад хавсран суух зарим Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсад хавсран суух зарим Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсад хавсран суух зарим Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсад хавсран суух зарим Элчин сайд нар өчигдөр /05.28/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Шинэ Зеланд улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд хатагтай Клэр Патриция Фэрнлэй

Бүгд Найрамдах Ливан улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Милия Жаббур

Бүгд Найрамдах Иран улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Мухаммад Кешаварц Кадех

Бүгд Найрамдах Киргиз улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд хатагтай Канайым Джумадиловна Бактыгулова нарыг Итгэмлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарыг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд, үүрэгт ажилдаа томилогдон орсонд нь баяр хүргэв.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бээжин хотоос хавсран суух Элчин сайд нартай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүх шатанд өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцож, тэр дундаа худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх нь хоёр улсын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдолтой болохыг цохон тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарын хүчин чармайлт хоёр улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулахыг онцлоод, өөрийн зүгээс бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: www.president.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж