Өндгийг угааж хэрэглээрэй

Хуучирсан мэдээ: 2019.05.29-нд нийтлэгдсэн

ЗӨВЛӨГӨӨ

Өндгийг угааж хэрэглээрэй

Өндгийг угааж хэрэглээрэй

Өндөг бол аминд дэм, уургийн баялаг баялаг эх үүсвэр гэдэгтэй маргах хүн гардаггүй. Гэвч өндгийг угаах нь зөв буруу гэсэн маргаан аль ч улс оронд өрнөж зарим нь бүүр энэ талаар хууль гаргаад авсан нь бий. Жишээ нь АНУ, Хятад, Японд өндгийг заавал угааж, давхар тосолсны дараа худалдаанд гаргах хуультай байдаг бол Европын холбоо, ОХУ, Их Британид өндгийг угаах нь хуулиар хориотой. Өндөг угааж худалдаанд гаргадаг улс орноос өндөг импортлохыг ч хориглосон байдаг. Яагаад ийм маргаантай байдалд хүрэв. Үүнд хариу олцгооё.

Угаахгүй байх нь зөв. (Eвроп стандарт)

Эхэнд нь хэлэхэд та өндгийг яг хэрэглэхийн өмнө заавал угаах нь зөв. Харин хадгалах, худалдаалах зориулалттай бол угаахыг хориглоно. Яагаад?

Тахианаас өндөг гарахдаа дотроо ямар ч нянгийн бохирдолгүй дээд зэргийн цэвэр, хатуу хальсныхаа гадуур тусгай тосон бүрхүүлээр тослогдсон байдаг. Тос нь өндөгний хатуу хальсанд байх хэдэн мянган нүхээр гадны бактери, нян өндөгний дотор нэвтрэхээс хамгаалах үндсэн үүрэгтэй. Нэг үгээр эх амьтны үр төлөө хамгаалах байгалийн зохилдлогыннэг хэсэг юм.

Хэрвээ өндгийг угаавал байгалийн тосон хамгаалалтыг нь урсган арилгаж өндөгний дотор уураг элдэв нянгаар бохирдоно гэж үздэг учраас Европын орнуудад өндгийг угаах нь хүнсний аюулгүй байдалд харшилна гэж үздэг байна.

Угаах нь зөв. (АНУ, Хятад, Япон)

Ерөнхийдөө маркетингийн шинжтэй үйлдэл гэж дүгнэдэг. Хэрэглэгч хүнсний бүтээгдэхүүнийг сонгохдоо аль болох цэврээс нь худалдан авахыг эрмэлздэг. Үүн дээр дөрөөлөн өндөгний компаниуд өндгийг угааж худалдаанд гаргаж эхэлсэн байдаг. Шинжилгээгээр угаасны дараа өндөгний дотор нян нэвтэрч маш хурдан үржиж (ялангуяа салмонель) хадгалах хугацаа даруй 30-50 хувиар буурч байгаа дүн ажиглагдсан байдаг. Дээрхи байдалд дүгнэлт хийн Япон, АНУ-ын хувьд өндгөө угаасны дараа нэн даруй байгалийн тосон хамгаалалтыг сэргээж дахин тосолсны дараа худалдаанд гаргахыг заасан стандарт хэрэгждэг байна.

Хэрэглэгч яах нь зөв бэ?

Хадгалах, зөөвөрлөх тохиолдолд өндгөө угаалгүйгээр байгалийн хамгаалалтыг нь хөндөхгүй байх нь зөв. Харин яг хэрэглэхийн өмнө өндгөө заавал угааж хэвшээрэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
ЗөвЗөв
21
ГайхмаарГайхмаар
8
ХарамсалтайХарамсалтай
8
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж