Вазарийн архивын дуудлага худалдаа бүтэлгүйтэв

Хуучирсан мэдээ: 2010.03.12-нд нийтлэгдсэн

Вазарийн архивын дуудлага худалдаа бүтэлгүйтэв

Мягмар
гаригт дундад зууны үеийн зураач, зохиолч Жорж Вазарийн архивын дуудлага
худалдаа эхлэхээсээ хэдхэн минутын өмнө бүтэлгүйтэв. Энэ тухай Италийн
"ANSA" мэдээллийн албанаас мэдэгдлээ. Уг архивын одоогийн эзэн болох
Фестарийн гэр бүлийн өмгөөлөгчийн хэлснээр дуудлага худалдааны анхны үнэ 2,6
сая еврогоор тогтсоныг архивын эзэд огтхон ч зөвшөөрөхгүй байгаа ажээ. Дуудлага
худалдааг эрхэлж байсан шүүгч үнэлгээ бага байгаа талаархи гомдлыг хүлээн авсан
байна. Дээрх албаны мэдэгдэж байгаагаар бол зарим нэг бие даасан шинжээчид тус
архивыг үүнээс 10 дахин илүү үнэд хүрэх ёстой гэж үзэж байгаа юм. Дуудлага
худалдаанд орох байсан 30-аад хавтас дотор алдарт уран барималч Микеланжело
болон 16 дугаар зуунд амьдарч байсан олон нэр алдартай хүмүүс тэдгээрийн дотор
Католик сүмийн санваартнуудын бичиг захидлууд байгаа бололтой. Үүнээс өмнө нь ч
тус архивыг зарах гэсэн аливаа оролдлогууд байнгын маргааны эх үүсвэр болж
ирсэн байна. Үүний улмаас Вазарийн "цаасны" түүх Италийн хэвлэл
мэдээллийн анхаарлын төвд байсаар ирсэн. Үүнээс өмнө Италийн эрх баригчид
архивыг гүн Жованни Фестарийн өрөнд хураан авч 2,5 сая еврогоор тооцон дуудлага
худалдаанд оруулах шийдвэр гаргаж байсан ч тэрээр энэ бүхнийг хүчингүй болгуулж
дөнгөсөн удаатай. Гэвч эдгээр бичиг баримтын эзэнд гадаадад авч гарах буюу
гадны иргэдэд худалдаалахыг хориглосон байжээ. Тэд Вазарийн архив нь үндэсний
соёлын өв тул эх орондоо үлдэх ёстой гэж үздэг байна. Сүүлийн үеийн мэдээнээс
үзэхэд уг архивыг ямарч хүн авлаа гэсэн Тосканы хот Аеццогоос гарах эрхгүй
болсон гэнэ.

       Өмнө нь
хэвлэ
лээр Фестари Оросын
нэгэн бизнесментэй архивыг зарах тухай 150 сая еврогийн гэрээ байгуулахаар
тохирсон байсан. Гэвч 2009 оны есдүгээр сард Орос олигархи автын осолд орон
албан гэрээ хийгдэхээс 14 хоногийн өмнө нас барсан гэсэн утгатай зүйл гарч
байжээ. "ANSA" энэ тухайд мэдээлэхдээ тэр нууцлагдмал орос олигархын
түүх бол зүгээр нэгэн сенсаци байсан. Ийм мэдээ тараасан нь улсыг уг худалдаанд
татан оролцуулж архивыг үнэ хүргэх гэсэн нэг оролдлого гэж дүгнэжээ. Нэрт урлаг
судлаач, улс төрч Витторио Сгарби "Архив хэдийгээр манай улсын хувьд чухал
байлаа ч гэсэн 10 сая еврогоос илүү үнэд хүрэх нь юу л бол" гэжээ. 2009
оны 11 сард Италийн "Equitalia" хэмээх улсын компани архивыг өрөнд
хураан авч түүнийг гуравдугаар сарын 9-нд болох ёстой байсан дуудлага
худалдаанд оруулах байв.

                                                                                                             
      Л.Золбаяр

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж