Дэлхийн бүжгийн спортын холбооны шүүгчдийн конгресс Япон улсын Токио хотод энэ сарын 2-ны өдөр хуралдлаа. Найман орны 60 гаруй шүүгч оролцсон тус хуралд манай улсаас Монголын бүжгийн спортын холбооны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг, Улаанбаатар хотын бүжгийн спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга О.Саранхүү нар оролцжээ.
Энэ хуралд оролцсон шүүгчид бүжгийн спортын өнөөгийн хөгжил, тулгамдаж буй асуудлуудын талаар санал бодлоо солилцсон байна.
Ч.БОЛ