Ньюс хөтөч: Нийслэлийн АН-аас жагсаал зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2019.05.29-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Нийслэлийн АН-аас жагсаал зохион байгуулна

Ньюс хөтөч: Нийслэлийн АН-аас жагсаал зохион байгуулна

Өнөөдөр болох үйл явдал

08.00 цагт Хан-Уул дүүргийн III хороонд байрлах “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн I баазад нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах хүрээнд өрнүүлж буй ажлуудыг танилцуулах, туршлага хуваалцах сургалт болно. Утас: 89091819, 327968

09.00 цагт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт “Зоонозын халдварын тулгамдсан асуудал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 88106649

09.00 цагт Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлагаас “Иргэдийн төсөв-2019” эмхтгэлийг танилцуулна. Утас: 325044, 88114737

10.30 цагт Имарт Чингис салбарт todnews.mn цахим хуудаснаас хүүхдүүдэд зориулсан өдөрлөг зохион байгуулах талаар мэдээлнэ. Утас: 89119973

11.00 цагт МҮХАҮТ-д Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христеа тус танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшинтэй уулзана. Утас: 99090339

11.00 цагт “UB Palace”-ийн гадна талбайд Цагдаагийн ерөнхий газраас “Хүүхдээ сонсоё” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна. Утас: 91116332

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Тост, Тосон Бумбын нуруугаар аялж, сурвалжлага бэлтгэсэн “Хатуу мэдээ” цахим хуудсын “Хатуу сурвалжлага“ багийн найруулагч Б.Мөнхтөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 88949665

12.00 цагт НЗДТГ-ын гадна талбайда Нийслэлийн АН-аас жагсаал зохион байгуулна. Утас: 11321204

13.00 цагт “Пума” зочид буудалд  “Хүүхэд бидний аюулгүй орчин” хэлэлцүүлэг болно. Утас: 99736124

14.00 цагт Монголбанкнаас цаг үеийн асуудлаар өөрийн байрандаа мэдээлэл хийнэ.

17.00 цагт Соёлын төв өргөөнд Монгол Улсын Соёл урлагийн их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, уран бүтээлийн "Монгол эрдэнэ" тоглолт, үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 99237173

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт БЗД-ийн АН-ын гишүүд намынхаа харьяаллаас татгалзах талаар мэдээлнэ.

11.30 цагт Автомашинтай жагсаал зохион байгуулагч Б.Цэгмидийг үндэслэлгүйгээр баривчилсан талаар түүний эхнэр мэдээлнэ.

Төрийн ордонд

10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд “Хүүхдийн эрх, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэргийн эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, уялдаа холбоог сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалтын үр дүнтэй танилцах” Ерөнхий хяналтын сонсгол болно.

11.00 цагт “Г” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Г” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

16.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Цахим бодлогын түр хороо хуралдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж