Циллюлит арилгах талаар

Хуучирсан мэдээ: 2015.06.04-нд нийтлэгдсэн

Циллюлит арилгах талаар

Циллюлит нь таргалалт болон чихэрлэг жүүс чихэрлэг амттан их идсэнээс үүсдэг. Зарим эмэгтэйчүүд маань туранхай мөртлөө гуяны ард талаар циллюлит үүссэн байдаг.

Нэгэнт үүссэн циллюлитийг арилгахын тулд чихэрлэг зүйлс идэхээ багасгаж жингээ хаях хэрэгтэй.
Бас cауна-д суугаад байхаар циллюлит илт багасдаг.
Тураах халдаг гудас зарим галбиржуулан тураах төвүүдэд байдаг. Тэрэн дотор хэд ороод хэвтэхэд циллюлит багасдаг.
Мэдээж хөлсөө гаргасан дасгал хийх зайлшгүй шаардлагатай.

Хурдан туръя гэж бодож байвал санасан хэмжээндээ хүртэлээ эдгээр зүйлсээс татгалзаарай.

1. Цай уух бүртээ элсэн чихэр хийдгээ болих хэрэгтэй.

2. Амттай боов боорцог болон чихэрлэг бүтээгдэхүүн огт идэхгүй тэвч.

3. Монгол хоол – гурил мах цуйван, бууз, гурилтай шөл гэсэн хүнд хоол идэхээ зогсоо.

4. Цагаан талх болон торт, гурилан бүтээгдэхүүнийг март

5. Тосонд шарсан хуурсан хоолноос татгалз. Жигнэсэн болон шөлтэй хоол идэж байгаарай.

6. Орой унтахын өмнө чихэж чихэж их идэхээ зогсоо. Орой аль болох хөнгөн маягийн хоол ид

7. Хоолныхоо давсыг багасга. Давс хүний бие дэх өөхийг баричихдаг учираас давстай хоолоо идсээр байх нь жин хасахад удаан байдаг. Хурдан турмаар байвал давсгүй хоол ид.

8. Гадуур зардаг жуүс уухгүй бай. Жүүс нуль чихэр байдаг. Жүүс уумаар санагдсан үедээ жимс аваад холигчинд хийгээд жүүс хийгээд уугаарай (чихэр хийхгүй)

Эх сурвалж: www.soko.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж