Цэцийн дээр "МАН-АН"-тай тэнгэр бий | News.MN

Цэцийн дээр "МАН-АН"-тай тэнгэр бий

Цэцийн дээр "МАН-АН"-тай тэнгэр бий

Энэ хаврын улс төрийн хамгийн халуун бөгөөд улс төрийн намуудын хувьд чансаа сорьж болохуйц нөхөн сонгууль Хэнтий аймагт болох байсан ч эрх баригч нам эсвэл хэн нэгний нөлөөллөөр цуцлагдав. Судлаач Д.Ганхуягийн УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг чөлөөлсөн УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэх гомдол гаргасан боловч гомдлын жинхэнэ зорилго нь нөхөн сонгуулийг цуцлах байж. Тэр, тэд зорилгоо ч биелүүлэв.

Сонгогдсон гишүүн нь жил гаруй хугацааны өмнө өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг УИХ хүлээн авч, чөлөөлсөн тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэх гомдлыг бүтэн жил гаруй хугацааны дараа гэнэт санаад гомдол гаргаагүй нь тодорхой байсан. Өмнө нь ч мөн аравдугаар сард нөхөн сонгууль товлоход мөн л иргэн гомдол гаргаж, Цэц Үндсэн хууль зөрчсөн гэх шийдвэр гаргасан. Тухайн үед гомдол гаргасан иргэн нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн жолоочийн хадам ээж гэх яриа гарч байсан бөгөөд энэ удаад гомдол гаргагч Д.Ганхуягийг МАН-ын гишүүн, Ерөнхийлөгчийн зөвлөхүүдтэй маш ойр байдаг гэх яриа ч чих дэлсэв.

Үнэн хэрэгтээ эрх баригч намын хувьд нөхөн сонгуульд оролцох чин хүсэлтэй байсан бол өнгөрсөн аравдугаар сард зохион байгуулчих боломжтой байсан. Үндсэн хуульд хандсан, Үндсэн хууль зөрчсөн гэх шийдвэр гаргасан гээд, нөхөн сонгуульд оролцох намууд бүртгүүлэх, нэр дэвшигчээ тодруулах, бүр МАН Бага хурлаа товлосон нь ч бүгд сайтар зохион байгуулалттай, тавилттай жүжиг байлаа. Яг  л өнгөрсөн аравдугаар сард найруулсан сценари шиг. МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч 42-р тойрогт ажиллаж,  Хэнтийд У.Хүрэлсүх рейтнг өндөртэй байна гэх судалгаа гээд  МАН-ынхны сайтар боловсруулсан сценари, шоу драм байлаа. Өнгөн дээрээ тэд нөхөн сонгуульд МАН орох боломжтой, нэр дэвшигчээрээ намын даргаа сонгосон гэх боловч нөхөн сонгуулийг зохион байгуулахгүй байх, оролцохгүй байх сонирхол МАН-д бас Ерөнхийлөгчид, Ардчилсан намд ч байсан. Гагцхүү парламентын гаднах, жижиг намуудын хувьд нөхөн сонгууль болно, боллоо гэхэд оролцоно гэдэгтээ бат итгэлтэй байсан гэхэд хилсдэхгүй.

Хэнтийн 42-р тойргийн 17 мянган сонгогч 2020 он хүртэл УИХ-д төлөөлөлгүй явна.

Нэгэнт Цэцийн дунд суудлын шийдвэр гарсан учраас одоо УИХ ажлын 15 хоногийн дотор хэлэлцэх ёстой. Хэрэв УИХ Цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй гэвэл Цэцийн их суудлын хуралдаан болно. Цэц дунд суудлын хуралдааны шийдвэрээ хамгаална, Цэцийн их суудлын шийдвэр эцсийнх байдаг учраас тухайн шийдвэр тэр мөчөөс эхлэн хэрэгжинэ гэсэн үг. Харин УИХ дунд суудлын хуралдааны шийдвэрийг хүлээж авах юм бол Цэцийн дүгнэлтийн дагуу УИХ холбогдох хуулиуддаа өөрчлөлт оруулаад явна. УИХ хүлээж авах эсэхээс үл шалтгаалан Хэнтий аймгийн 42-р тойргийн 17 мянган сонгогч 2020 он хүртэл төлөөлөлгүй байхаар болж байна гэсэн үг. Учир нь Сонгуулийн тухай хуульд нөхөн сонгуулийн санал авах өдөр нь жил бүрийн зургадугаар сарын сүүлийн ням гариг болон аравдугаар сарын эхний ням гариг байх ба улс даяар нэгдсэн журмаар явагдана гэсэн хуулийн заалттай юм.

Сонгуулийн тухай хууль:

20.1.Нөхөн сонгуулийн санал авах өдөр нь жил бүрийн зургадугаар сарын сүүлийн Ням гараг болон аравдугаар сарын эхний Ням гараг байх ба улс даяар нэгдсэн журмаар явагдана.

УИХ хоёр удаа нөхөн сонгууль товлож, тэр нь хоёулаа Цэц дээр унав. Ингэхдээ гол буруутан нь УИХ бус Сонгуулийн тухай хууль болоод үлдэж байгаа юм. Тэд үүнийг ч сайтар олж харж, зохион байгуулсан. Цэц ч үүргээ сайн биелүүлсэн.

АН, МАН гэх хоёр том хүчин  хоёулаа өнгөрсөн хугацаанд сонгуулийн хуулийг "засч" ирсэн. Хэн нь эрх барихаас шалтгаалан өөрсөддөө зориулж, хуулиа өөрчилдгийн үнэн төрх нь энэ.  Тэдний "засвар", алдааг Цэц ч гэсэн ашиг сонирхлоор шийдэхгүй гэх баталгаа байхгүй гэдгийн тод жишээ нь ч мөнөөс мөн.  Өнөөдөр тэд хэрээ хэрээнийхээ харыг гайхаж,  “Цэцэд би нөлөөлөгүй, чи нөлөөлсөн” гэх үгийг хэвлэлээр дамжуулан бие бие рүүгээ чулуудаж сууна. Тэгэхээр сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахад тухайн эрх барьж байгаа нам зөвхөн өөрсөддөө зориулж, дахин сонгогдохын тулд өөрчлөлт оруулдаг бичигдээгүй хуулийг АН хийж, тэр боломж нь МАН-д ашгаа өгөв. Харин энэ удаад эрх баригчид Сонгуулийн хуулийг задалж, мөн л өөрсдийн эрх ашигт нийцүүлэхээр бэлтгэлээ базааж сууна. Харин тэдний "засвар" хэнд ашиг тусаа өгөх бол…

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бат-Амгалан. 2019-05-29 202.179.31.67

Н.Энхбаярт ялагдах нь тодорхой. Тэгж шившигээ хутгаснаас сонгуулийг цэцэтэй хуйвалдаад болиулчихсан нь хамаагүй дээр гэж л Ухана гуай үзсэн байхгүй юу. Энэ бол дэндүү ойлгомжтой асуудал.

Avatar

Иргэн 2019-05-29 49.0.212.145

АН юу гэж цэцийн дээр байдаг юм, Цэцийн дээр чинь МАН-ын бандаашиг лээвчигнүүд л үеийн үед байсаар л байгаа шдээ

Avatar

Зочин 2019-05-29 202.126.89.181

Ee dee Hvvk Chi munch zoriggvi hulchgar er yum.
Hurandaa erundaa gej medej vv, Chi ch iim l hudlaa gar yum bna daa.Ye ye b** vuu .

Avatar

Hero 2019-05-29 66.181.161.101

Хүрэлсүх айсан байх магадлал нь арай өндөр юм даа.

Avatar

гадны жуулчны яриа 2019-05-29 103.26.193.12

Ази тивийн ардчиллын баянбүрд гэгддэг мөртлөө Монгол улс улам гуйлагчин ядуу болоод байдаг нь тэнд ямарч хариуцлага хууль дүрэмгүй, Төр нь тэр чигээрээ авилгалд хэт автсан учраас улс орон нь дампуурч байдаг юм. Улсынхаа газар нутаг, баялаг, хөрөнгө мөнгийг хагартлаа идчихсэн дарга нар нь байнга гаднаас гуйлга гуйж, өр тавьж иргэдийнхээ нуруун дээрх төлөөсийг өдөр цагаар улам зузаалж байдаг юм. Ядуурал гуйлгачлал дээр тогтнодог бухимдлаар дүүрэн АРДЧИЛАЛ ч гэж юу байх вэ дээ ха ха ха

Avatar

Билэгт 2019-05-29 203.91.115.53

Huuliin deer h** tenger l baidagshdee

Avatar

People 2019-05-29 64.119.21.97

Монголчууд энэ бүх шударга бусын эсрэг босох цаг болжээ. Бид хотондоо хивж буй хонь мэт байсаар байх уу?!!!

Avatar

Зочин 2019-05-29 202.179.26.165

Цэцийн дээр МАН байдаг гэдгийг бүгд мэднэ ш дээ сэтгүүлчээ. Юун бас манан бэ. Та нар дандаа ингэж юмыг заваартуулж эзэнгүй болгож хариуцлагаас зугатаж бүх бурууг манан руу чихээд гарах гэдэг. Мананг цэвэрлэж дуусаагүй юу. Шүүх прокурорын шийдвэр ер нь аль ч эрх бүхий байгууллагын шийдвэр таалагдахгүй бол манангийн хөл гар орлоо гэдэг. Манан гэж нүүргүй эзэн холбогдогчгүй мангас руу бурууг чихэхгүй шүү.

Avatar

Зочин 2019-05-29 182.160.2.9

shine manan huchee awch ehelj bui ni

Avatar

Зочин 2019-05-29 202.9.42.209

Жинхэнэ манан чинь энэ бишуу уабз парламент засгийн газар нь нэг хуний гарт орцон

Avatar

ҮХЦ үнэн дампуурчээ ард түмэн минь босох цаг болж 2019-05-29 85.248.227.163

Хошного Хүрэлсүх айж үхлээ л дээ бүр. ЖДҮ-чин л***р. Төрсөн дүү нартайгаа нийлж ард түмний мөнгө хусдаг бачка. Дэвшсэн бол ард түмэн чамд дүнг чинь тавиад хөөгөөд явуулах байлаа. Даан ч чи бас л ҮХЦ дээр хор найруулж чадлаа. Гэхдээ 2020 онд МАН, Хүрэлсүх хоёр булшлагдана. Тэгээд Австрали руугаа зайлаарай. Хулгай хийсэн мөнгөөрөө хаус авсан гээ биз дээ тэнд. Нэг л их шударга царайлсан луйварчин шүү дээ чи. Хадгаламж банкны 14 тэрбум хаа байна

Avatar

МАНАНГ ТОЛГОЙ ДАРААЛАН ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ !!! э****з , ХУРЛИЙЗ , УРВАГЧДЫН НЭГДЭЛ !!! 2019-05-29 124.158.79.169

МАНАН МАН- ЫГ ХОРОЛЖ Л БАЙВАЛ ЮУ Ч ХАМААГҮЙ ХИЙНЭ !!! МАНАНГ БҮГДИЙГ НЬ СУУДЛААС НЬ ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ !!! СОНГУУЛЬД ТОЛГОЙ ДАРААЛАН ОРУУЛАХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ !!! ЭХ ОРНОО ХУДАЛДСАН ЯЛТАНГУУД !!!

Avatar

зочин 2019-05-29 66.181.166.196

Хэнтийнхэн төрд төлөөллөөр яадаг юм бэ дээ, тэнэг сонголт хийсэн өөрсөддөө л гомдохоос яахав, угаасаа энэ сонгууль хийвэл дахиад л тэнэгтэх нь тодорхой, аягүй бол өнөөгийн энэ дампуурлын загалмайлсан эцгийг сонгох биз

Avatar

зочин 2019-05-29 66.181.166.196

Хэнтийнхэн төрд төлөөллөөр яадаг юм бэ дээ, тэнэг сонголт хийсэн өөрсөддөө л гомдохоос яахав, угаасаа энэ сонгууль хийвэл дахиад л тэнэгтэх нь тодорхой, аягүй бол өнөөгийн энэ дампуурлын загалмайлсан эцгийг сонгох биз

Avatar

Ene uls dampuurchee 2019-05-29 43.243.161.23

Ene uls buren utgaaraa dampuurchee

Avatar

Залруулга 2019-05-29 202.131.245.243

Цэцийн дээр Цай овогт яргачин тарвага

Avatar

Зочин 2019-05-29 64.119.21.39

МАН-ын захиалга гэж Одбаяр нь халаглаад архи уугаад ярьж явсан гэж үнэн үү

Avatar

Зочин 2019-05-29 202.126.89.119

Unen unen

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж