Германд болох G7 саммитийг Оросгүй явуулах нь канцлер Ангела Меркелийн улс төрийн сонирхолд сөргөөр нөлөөлж магадгүй хэмээн Америкийн The Washington Times сонин бичжээ.
"G7 орнуудын удирдагч нарыг хүлээн авч байгаа Герман уулзалтын зочдын жагсаалтад ороогүй лидер зэрэгт анхаарлаа хандуулах ёстой байлаа” тус сонин бичив. Грекийн өрийн хямралыг шийдэх, саммитаас хасагдсан Оросын ерөнхийлөгч Владимир Путинтэй ажил хэргийн холбоо тогтоох зэрэг нь “Их долоод” хамааралтай Меркелд саад болж магадгүй юм” хэмээн WT тэмдэглэв.
Оросыг уулзалтанд уриагүй нь олон германчуудын дунд маргаан өрнүүлж байна. Хэдийгээр канцлер, G8 форматад эргэн орох боломжгүй гэж үзэж байгаа ч Москваг тусгаарлах бодлого нь хөгжиж буй дэлхийн өмнө зогсч байгаа олон тооны асуудлуудыг шийдэх шилдэг арга биш гэдэгтэй олон германчууд санал нэг байгаа. Орост хандах Германы бодлого ч тэдниг хуваагдуулж байна гэж уг сонин бичжээ.
Европын холбооны Орост хандаж буй хандлага хэтэрхий хатуу гэж зүүн германчууд хэлж байна.
G7-ийн уулзалт энэ сарын 7-8-нд Баварийн Альпын Эльмау шилтгээнд явагдах юм.
"Их найм" нь 2014 онд Сочид болох байсан уулзалтанд G7 лидерүүдээ илгээхээс татгалзсаны дараа “Их долоо” болон хувирч Оросгүйгээр Брюссельд уулзжээ. Одоо энэ албан бус клубт Герман, АНУ, Канад, Япон, Франц, Их Британи, Итали бий. “Их наймаас” Оросыг хэн ч хасаагүй, учир нь “найм” бол лидерүүд нь харилцан сонирхсон асуудлаа ярилцахаар цуглардаг зүгээр л нэг клуб юм. Хэн нэгнийг нь хөөж болдог ямар нэгэн бүтэц биш гэж Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ талын тайлбараа хэлсэн юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР