Herbalife “Улаанбаатар Марафон 2015”-ын албан ёсны түнш боллоо

Хуучирсан мэдээ: 2015.06.04-нд нийтлэгдсэн

Herbalife “Улаанбаатар Марафон 2015”-ын албан ёсны түнш боллоо

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Herbalife компани “Улаанбаатар Марафон 2015” Олон улсын гүйлтийн тэмцээний Шим тэжээлийн албан ёсны түнш боллоо

Herbalife компани “Улаанбаатар Марафон 2015” Олон улсын гүйлтийн тэмцээний Шим тэжээлийн албан ёсны түнш боллоо

“Улаанбаатар Марафон 2015” олон улсын тэмцээний 10км зайг Herbalife компани ивээн тэтгэж, өөрийн нэрэмжит гүйлт болголоо

2015 оны 6 сарын 5, УЛААНБААТАР – Жил бүрийн зургаадугаар сарын эхний долоо хоногийн Бямба гарагт Улаанбаатар хот төв замуудаа чөлөөлж, “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ жилийн уралдааны Шим Тэжээлийн Албан Ёсны Түнш, ивээн тэтгэгч болж байгаа Herbalife компани уралдааны зам дагуу усны цэг ажиллуулж, тэмцээнд оролцогчдын хүч чадлыг уургийн батончикоор сэлбэн мөн талбай дээр уургийн коктейлийн амталгаа явуулснаар нийт зохион байгуулагчид, бусад ивээн тэтгэгч, оролцогч, сонирхогчдын хамтаар эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг сурталчилах юм байна.

“Бид Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Биеийн тамир, спортын газартай хамтран ажиллаж, “Улаанбаатар Марафон 2015” олон улсын гүйлтийн тэмцээнийг ивээн тэтгэх болсондоо баяртай байна. Энэхүү арга хэмжээг дэмжиж байгаа нь эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг сурталчилдаг манай компанийн чиг шугамтай нийцэж байгаатай холбоотой юм.” хэмээн Herbalife компанийн Монгол дахь суурин төлөөлөгч, Г.Дэнзэн ярилаа. Herbalife компани мөн 10км-ийн гүйлтийн тэмцээнийг ивээн тэтгэж, өөрийн нэрэмжит гүйлт болгож байгаа бөгөөд энэ жилийн марафонд тус компанийн 500 Бие Даасан Гишүүд гүйж, мянга мянган гишүүд, дэмжигч, хэрэглэгчид нь тэднийг хөгжөөн дэмжиж оролцох юм байна.

“Улаанбаатар Марафон – 2015” олон улсын гүйлтэд бүх насны 20,000 орчим хүн оролцохоор бүртгүүлээд байгаа юм байна. Марафон гүйлтийг Зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга А. Болдмаа: “Энэхүү арга хэмжээ нь бие бялдрын хөгжил харгалзахгүй бүх насны хүмүүсийг нэгтгэсэн Улаанбаатар хотын бүх нийтийн биеийн тамир спортын томоохон баяр наадам болох юм” гэв. Биеийн тамир, спортыг дэмжигч, сонирхогчид мөн гүйлтийн нэртэй тамирчид тэмцээний гараагаа Чингисийн талбайгаас эхлэн 5, 10, 21, 42км зайд гүйж тэсвэр тэвчээр, хурд хүч шалган уралдах юм.

“‘Гараа сайн бол бариа сайн!’ гэсэн үг байдаг. Тэмцээний өмнө манай Herbalife компанийн Фитнесийн Зөвлөх оролцогчдод хэрхэн биеээ зөв халаах, мөн тэмцээний дараах хөргөлтийн дасгалуудыг заах болно.” хэмээн Г.Дэнзэн ярилаа.

Herbalife нь эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг олон улсын хүнс тэжээлийн компани билээ. Өнгөрсөн 35 жилийн хугацаанд тус компани дэлхийн өнцөг булан бүрт сая сая хүмүүст тусалж, эрүүл, чийрэг бие бялдартай болоход нь дэм болж, хооллолтын зохистой дадлыг тэдэнд төлөвшүүлсээр ирсэн юм. 2014 онд Монгол улсад айлчилсан тус компанийн Хүнс Тэжээлийн Зөвлөлийн гишүүн, доктор Гэри Смол “Herbalife компанийн бүтээгдэхүүнүүдийн тусламжтайгаар хүмүүс зөв зохистой хооллох, эрүүл чийрэг бие бялдартай болох өөрсдийн зорилгоо биелүүлсээр ирсэн. Биеийн жингээ зохистой хэмжээнд барих, дасгал сургуулилалтаа нэмэгдүүлэх, эрүүл аж төрөх зорилгодоо хүрэхэд тань Herbalife компанийн бүтээгдэхүүнүүд бодитой тус нэмэр болж чадна. Манай брэнд эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг чухалчлан дэмждэг юм.” хэмээн ярьсан байна.

Herbalife компани нь дэлхийн олон орны спортын арга хэмжээ, тамирчид, хөл бөмбөгийн клубуудыг ивээн тэтгэж ажилласан урт хугацааны түүхэн уламжлалтай. “Улаанбаатар Марафон”, “Эрчим" хөл бөмбөгийн баг нь Herbalife компанийн зүгээс биеийн тамир, спортын ивээн тэтгэдэг олон арга хэмжээнүүдийн жагсаалтад шинээр нэмэгдэн билээ. Та бүхнийг энэхүү спортын наадамд хүрэлцэн ирж Herbalife компанийн асарт Фитнесийн  Зөвлөх, “Эрчим” хөлбөмбөгийн багийнхантай уулзаж, цагаа сайхан өнгөрүүлэхийг урьж байна!

*******************

Herbalife компанийн тухай

Herbalife нь тэнцвэржүүлсэн шим тэжээлийн бүтээгдэхүүнийн чиглэлээр мэргэшсэн олон улсын компани юм. Herbalife компани 1980 онд АНУ-ын Лос Анжелес хотноо үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө дэлхийн 90 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг юм.

Herbalife компани шим тэжээлийн тэнцвэржүүлсэн, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн, энэ чиглэлээр мэдлэг олгох үйлчилгээ үзүүлж, эрүүл хооллох дадал зуршлыг өөртөө төлөвшүүлэх, жингээ хянах, эрүүл, идэвхтэй амьдрах хүсэл эрмэлзлийг харилцагч, үйлчлүүлэгч нарт төрүүлэх уур амьсгалыг бүрдүүлэх замаар таргалалт болон хооллолтын буруу зуршилтай тэмцэхэд нь хүмүүст тусалдаг юм.

Өдгөө нэгэнт батлагдаж, түгээмэл дэлгэрсэн хоол орлуулах уургийн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргахад Herbalife компани анхдагч нь байсан бөгөөд тус компанийн бүтээгдэхүүнүүд шинжлэх ухаанд тулгуурлан бүтгээгддэг юм. Herbalife компанийн бүтээгдэхүүнүүд чанартай бөгөөд биеийн жинг зохицуулахад үр дүнтэй болох нь Хүнс Тэжээл Судлалын Хүрээлэн (Орос), Ульмын Их Сургууль (Герман), Сөүлийн Үндэсний Их Сургууль (Өмнөд Солонгос), Калифорнийн Их Сургууль (АНУ) зэрэг дэлхийн олон орны их сургууль, судалгааны хүрээлэнгүүдэд явуулсан клиникийн туршилтаар батлагдсан юм байна.

Холбоо барих хэвлэл мэдээллийн ажилтан:

Breakthrough Communications – Herbalife
Бямбасүрэнгийн Жаргал
И-мэйл хаяг: jargal.b@breakthroughpr.mn
Гар утас: 9907-2502

Herbalife Mongolia
Баатарсүхийн Энхжаргал
Маркетинг хариуцсан ажилтан
И-мэйл хаяг: enkhjargalb@herbalife.com
Гар утас: 9999 4870

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж