Н.Энхбаяр гэнэдэж, Л.Батжав “шатав” | News.MN

Н.Энхбаяр гэнэдэж, Л.Батжав “шатав”

Н.Энхбаяр гэнэдэж, Л.Батжав “шатав”

Н.Энхбаяр гэнэдэж, Л.Батжав “шатав”

УИХ-ын 42 дугаар тойрогт зарлагдсан нөхөн сонгуульд МАХН-ын дарга Н.Энхбаяр хамгийн түрүүнд оролцохоо мэдэгдэж гэнэдсэн бол Л.Батжав бие даан нэр дэвшихээр эртнээс бие халаалтаа эхлүүлсэн байсан нь талаар болж, “шатлаа”.

Үндсэн хуулийн цэцээс “УИХ-ын 42 тойрогт УИХ нь нөхөн сонгуулийн товыг зарлахдаа Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн” гэсэн шийдвэр гаргаснаар үндсэндээ дээрх тойрогт нөхөн сонгууль хийх боломжгүй болж байна.

Хууль тогтоогчид ч  тэнэг биш учраас үйлчилж байгаа хууль эрх зүйн орчин, цаг хугацаа бүх зүйлээ тооцож нөхөн сонгуулийн товыг тогтоосон болж таарах гээд буй. Үүнийг МАХН-ын дарга эртнээс тооцолгүй гэнэдэв.

Нөхөн сонгууль болохгүй байх нь эрх баригч хүчинд ашигтай. МАН-ын мах цусны тасархай МАХН-аас Н.Энхбаяр өрсөлдөж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд “шавар хаах” нь нэгэнтээ тодорхой байсан. Тодруулж хэлбэл, эл сонгуульд эрх баригч хүчний дарга МАХН-ын даргад ялагдвал нэг хэсэгтээ л баалуулна.

Нөгөө талаас эрх баригч хүчин Н.Энхбаярыг парламентад оруулж ирэх сонирхолгүй байгаа. Гадна талд байхдаа бужигнуулж байгаа хүн дотор ороод ирэхэд “багалзуурдана”.

Хуульч Л.Батжавын хувьд өнгөрсөн оны сүүл үеэс Хэнтий аймагт ажиллах болж, албан бусаар сурталчилгаагаа эхлүүлснээр сошиал ертөнцөд түүнийг танихгүй хүнгүй болоод байв. Хэдий хэмжээний зардал гаргасан нь тодорхойгүй ч эртнээс эхлүүлсэн ажил нь дэмий хөлс хөрөнгө зарсан ажил болж хувираад байна. Гэхдээ түүнд даагаа нэхэх "шаанс" бий. Жилийн дараа болох 2020 оны сонгууль юухан байх билээ.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-05-28 202.21.127.166

ОДОО АЛЬ Ч СОНГУУЛЬД УЛС ОРНОО ГЭСЭН ХҮМҮҮС ГАРАХГҮЙ ГЭДГИЙГ ОЙЛГОДОГГҮЙ СОНГОГЧИД БАЙСААР БАЙНА, ДАРАА ДАРААГИЙН СОНГУУЛЬД ДАНДАА ХУЛГАЙЧИД, ЛУЙВАРЧИД, АЛУУРЧИД ГАРЧ БАЙНА, МӨН АРААС НЬ ХҮЧИНДЭГЧИД, ХАР ТАМХИЧИД ГАРЧ БАЙНА, СЭРЭХ ЦАГ, ГЭНЭН ХОНГОР БАЙХАА БОЛИХ ЦАГ БОЛООГҮЙ ЮУ СОНГОГЧИД ОО

Avatar

Зочин 2019-05-28 202.21.102.226

Л.Батжав хуульч сошиалд идэвхтэй , сайхан сайхан зураг тавиад л байсан . Сонгуульд санаатай байж ээ гэж

Avatar

Зочин 2019-05-28 202.131.253.66

Ха ха нохой долоо гэдэг юм болждээ.МАН&АН нийлж ийм шийдвэр гаргуулсан нь лавтай.ҮХЦ-ийн хэдэн хөгшчүүл овоо хэдэн төгтэй болсон байх гэж тааж байна.Үүний дүнд Намбаарван,Батжав нар хий хоосон хана мөргөж бухимдав гэгч болждээ хөөрхий.2020он ойрхон байна.МАХН & бие даагч нар их үнэд орох сонгууль болох байхдаа.б**с долоогч нар эд нар руу гүйлдэхэд хэзээд бэлхэн гэхэд бэлэн үү Ха Ха Ха

Avatar

Зочин 2019-05-28 103.111.68.3

Энхбаяр гэнэдэнэ гэж байхгүй дээ өөр том тооцоо байгаа даа

Avatar

зочин 2019-05-28 103.9.88.162

Энэ хоёр хуулийг уландаа гишгэж хууль бус сурталчилгааг хийсэн, ард түмэн тэнэг биш шүү,хараад л мэдээд л байсан

Avatar

Mongol 2019-05-28 202.126.88.68

2 hamgiin teneg hun ene bhaa mongold

Avatar

Зочин 2019-05-28 203.91.115.42

цэцийнхэн энэ урт хугацаанд согтуу байсан юм уу, эсвэл одоо шийдвэр гаргах гээд архидаад мерийтей тоглоцгоож байна уу.

Avatar

онигоо 2019-05-28 31.13.191.198

xaxa хурандаа генерал биздээ батжав эсвэл гавяат хуульч билүү

Avatar

Зочин 2019-05-28 150.129.143.144

Гэнэдэх шатах нь яахав дээ, эрх баригчид бантаад байгаа нь хайран юм

Avatar

Зочин 2019-05-28 139.5.216.60

ХЭ ХЭ МЯНГАНТАА БӨХӨЛЗӨЖ БУМАНТАА НАХИЛЗВАЛ ЯАХАВ ХҮЛЦЬЕ

Avatar

MAN 2019-05-28 49.0.212.145

Г.Хорол өгүүлрүүн: "Уучлаарай Монголчуудаа, хүлцэл өчье, дээрх мэдээг бичихдээ миний бие жоохон гөлөмцүү байж байгаад л биччихлээ, бумантаа хүлцэл өчье"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж