Н.Энхбаяр гэнэдэж, Л.Батжав “шатав”

Хуучирсан мэдээ: 2019.05.28-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр гэнэдэж, Л.Батжав “шатав”

Н.Энхбаяр гэнэдэж, Л.Батжав “шатав”

УИХ-ын 42 дугаар тойрогт зарлагдсан нөхөн сонгуульд МАХН-ын дарга Н.Энхбаяр хамгийн түрүүнд оролцохоо мэдэгдэж гэнэдсэн бол Л.Батжав бие даан нэр дэвшихээр эртнээс бие халаалтаа эхлүүлсэн байсан нь талаар болж, “шатлаа”.

Үндсэн хуулийн цэцээс “УИХ-ын 42 тойрогт УИХ нь нөхөн сонгуулийн товыг зарлахдаа Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн” гэсэн шийдвэр гаргаснаар үндсэндээ дээрх тойрогт нөхөн сонгууль хийх боломжгүй болж байна.

Хууль тогтоогчид ч  тэнэг биш учраас үйлчилж байгаа хууль эрх зүйн орчин, цаг хугацаа бүх зүйлээ тооцож нөхөн сонгуулийн товыг тогтоосон болж таарах гээд буй. Үүнийг МАХН-ын дарга эртнээс тооцолгүй гэнэдэв.

Нөхөн сонгууль болохгүй байх нь эрх баригч хүчинд ашигтай. МАН-ын мах цусны тасархай МАХН-аас Н.Энхбаяр өрсөлдөж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд “шавар хаах” нь нэгэнтээ тодорхой байсан. Тодруулж хэлбэл, эл сонгуульд эрх баригч хүчний дарга МАХН-ын даргад ялагдвал нэг хэсэгтээ л баалуулна.

Нөгөө талаас эрх баригч хүчин Н.Энхбаярыг парламентад оруулж ирэх сонирхолгүй байгаа. Гадна талд байхдаа бужигнуулж байгаа хүн дотор ороод ирэхэд “багалзуурдана”.

Хуульч Л.Батжавын хувьд өнгөрсөн оны сүүл үеэс Хэнтий аймагт ажиллах болж, албан бусаар сурталчилгаагаа эхлүүлснээр сошиал ертөнцөд түүнийг танихгүй хүнгүй болоод байв. Хэдий хэмжээний зардал гаргасан нь тодорхойгүй ч эртнээс эхлүүлсэн ажил нь дэмий хөлс хөрөнгө зарсан ажил болж хувираад байна. Гэхдээ түүнд даагаа нэхэх "шаанс" бий. Жилийн дараа болох 2020 оны сонгууль юухан байх билээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж