Монгол-Брунейн тоглолт болоход ес хоног үлдлээ

Хуучирсан мэдээ: 2019.05.28-нд нийтлэгдсэн

Монгол-Брунейн тоглолт болоход ес хоног үлдлээ

Монгол-Брунейн тоглолт болоход ес хоног үлдлээ

“Катар 2020” хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтод бэлтгэж буй Монгол Улсын шигшээ баг эдгээр өдрүүдэд Тайландын Пукет хотод бэлтгэл хийж байна.

Герман мэргэжилтэн Майкл Вайссар удирдуулсан Монгол Улсын баг Бруней улсын шигшээ багтай зургадугаар сарын 6-ны өдөр өөрийн талбайдаа эхний тоглолтоо хийх билээ. Харин хариу тоглолт зургадугаар сарын 11-ний өдөр болж, хоёр тоглолтын дүнгээр тэргүүлсэн баг дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авах юм.

ДАШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх тоглолтод оролцох Монголын шигшээ багт олон шилдэг тамирчид дуудагдсан билээ. Тодруулбал, Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний нэгдүгээр шатыг давахад түүхэн гоол оруулсан Н.Цэдэнбал, 2014 оны ДАШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх тоглолтод Мьянмарын хаалганд гоол оруулсан Х.Цэнд-Аюуш, Үндэсний дээд лигт дөрөв дараалан түрүүлсэн Г.Билгүүн, шигшээ багийн хаалгач А.Сайханчулуун, 23 хүртэлх насны шигшээ багийн ахлагч О.Мөнх-Оргил болон С.Ганхуяг, Б.Даваажав нарын шилдэг тамирчид багтаад байна.

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг 2022 оны ДАШТ болон 2023 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны эрхийн төлөөх эхний тоглолтоо өөрийн талбайдаа ес хоногийн /2019.06.06/ дараа хийх гэж байна. Баг тамирчид эдгээр өдрүүдэд Пукет арал дээр 39 хэмийн халуунд бэлтгэлээ хийж байна.

Монголын хөлбөмбөгийн холбооноос өдөр бүр нэг азтанг тодруулж, шигшээ баг дэмжих билетийг борлуулж эхэлжээ. Та бүхэн https://www.facebook.com/MongolianFootballFederation хуудаст зочлоорой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж