“Найман шарга” зах дээр нэг ам.долларыг 1883 төгрөгөөр зарж байна. Харин арилжааны банкууд нэг ам.долларыг 1899-1901 төгрөгөөр зарж байна. Долларын ханш дөрөвдүгээр сараас хойш үргэжилсэн уналт үзүүлж байгаа бөгөөд цаашдаа ч буурахаар байгаа юм.
Өнгөрсөн тавдугаар сард Худалдаа хөгжлийн банк 500 сая ам.долларын бонд худалдсан, мөн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг баталсан нь дотоодын зах зээлд ам.долларын ханш унахад нөлөөлсөн гэж хэлж болно. Долларын ханш цаашид 1800 төгрөгт хүрнэ гэсэн тооцоо байгаа юм.
О.САР