Фото: au.eurosport.com
Өмнөд Африкт 2010 оны дэлхийн аваргын тэмцээнийг явуулахын төлөө санал өгсөн FIFA-гийн албан тушаалтнууд авилга авч байсан хэмээн Хойд ба Төв Америк, Карибийн бүсийн хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга асан Чак Блейзер Америкийн шүүхэд мэдэгджээ.
“Долоон жилийн турш 2004 оноос эхлэн би болон Гүйцэтгэх хорооны бусад гишүүд авлига авцгааж байсан. ӨАБНУ-д аваргын тэмцээн явуулахаар санал өгсөндөө, бусад тэмцээнүүд явуулахтай холбоотойгоор, реклам, телевизээр явуулах нэвтрүүлгийн эрхийг олгох мэтийн үйлдэлд авлига авцгаасан” гэж Чак Блейзер мэдэгджээ.
EADaily сануулснаар, ӨАБНУ-ын Спортын сайд Фикиле Мбалула өөрийн орноо хэзээ ч хэнд ч авлига өгч байгаагүй гэж мэдэгдээд АНУ-аас хэргийн тодорхой баталгааг шаардсан байлаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР