Оросууд илүү хэмнэж амьдарч байгааг судалгаа харуулжээ

Хуучирсан мэдээ: 2019.05.29-нд нийтлэгдсэн

Оросууд илүү хэмнэж амьдарч байгааг судалгаа харуулжээ

Оросууд илүү хэмнэж амьдарч байгааг судалгаа харуулжээ

Оросуудын гуравны нэг нь аялал жуулчлалд зарцуулах зардлаа хэмнэж байгааг судалгааны "Ромир" төвөөс хийсэн санал асуулга харууллаа хэмээн РИА Новости мэдээллээ.

"Ромира" төв энэ судалгаагаа энэ оны дөрөвдүгээр сард 1500 хүнийг  хамруулан хийсэн бөгөөд  оролцогчдын сүүлийн нэг жилийн зардалд үндэслэн судалгаагаа хийжээ.

“Судалгаанд оролцогчдын 17 хувь нь юунд ч зардлаа хэмнэдэггүй гэж хариулсан байна. Ингэснээр сүүлийн гурван жил өсөх хувьтай гарч байсан энэ үзүүлэлт буурлаа. Энэ үзүүлэлт 2016 онд 11 хувь, 2017 онд 18 хувь, 2018 онд 24 хувь хүртэл өсөөд байсан” хэмээн судалгааны дүнд дурдсан байна.

Судалгааны дүнгээс харахад оросууд бүхий л чиглэлд зардлаа хэмнэж байгаа ажээ. Гэхдээ хоол хүнснээс илүүтэй аялал жуулчлалын зардлаа танажээ. 29 хувь нь аялал жуулчлалын зардлаа танасан гэсэн бол 24 хувь нь хоол хүнсний зардлаа хэмнэжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж