GOT гарсан хугацаанд Москвад таван Теон, нэг Теона төржээ

Хуучирсан мэдээ: 2019.05.29-нд нийтлэгдсэн

GOT гарсан хугацаанд Москвад таван Теон, нэг Теона төржээ

GOT гарсан хугацаанд Москвад таван Теон, нэг Теона төржээ

Дэлхийг шуугиулсан Game of Thrones кино найман жил гараад энэ жил төгсгөлийн цувралаа толилуулсан. Энэ найман жилийн хугацаанд цувралын нэг гол дүр болох Теоны нэрийг Москвад төрсөн таван эрэгтэй хүүхдэд эцэг эх нь өгсөн бол саяхан төрсөн нэг охинд Теона нэр өгсөн хэмээн Москва хотын ЗАГС-ын хэвлэлийн алба РИА Новости агентлагт мэдээллээ.

Мөн Покровское-Стрешнево  дүүрэгт өнгөрсөн дөрөвдүгээр сард төрсөн нэг охин эцэг эх нь бас нэг гол дүр болох Арья-гийн нэрийг хайрласан нь найман жилийн хугацаанд ийм нэр авсан 18 дахь охин болжээ.

Москва хотын ЗАГС-ын мэдээгээр энэ оны гурав дөрөвдүгээр сард Москва хотноо төрөлт нэмэгдсэн байна. Энэ 2019 оны гурав, дөрөвдүгээр сард Москва хотод 22553 шинэ иргэн мэндэлсэн бол өнгөрсөн оны мөн үед  21256 шинэ хүүхэд мэндэлж байжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж