Оросын ЭЗ 4,2 хувиар буурчээ

Хуучирсан мэдээ: 2015.06.04-нд нийтлэгдсэн

Оросын ЭЗ 4,2 хувиар буурчээ

Фото: Евгений Курсков / "Коммерсантъ»

Дөрөвдүгээр сард Оросын эдийн засаг өмнөх жилийн мөн үеэс 4,2 хувиар хувиар унасан тухай Эдийн засгийн хөгжлийн яамны илтгэлд өгүүлжээ.

Жилийн эхний дөрвөн сарын дотор Оросын ДНБ 2,4 хувиар багаслаа. Ашигт малтмалын олборолт мөн боловсруулах үйлдвэрүүдийн уналт, худалдаа, барилга  дахь сөрөг үзэгдэл, хүн амын бодит орлого буусан зэргээс эдийн засгийн буулт гарлаа гэж яам үзжээ.

Оны эхнээс инфляци 7,9 хувь хүртэл нэмэгдсэн байна. Гадаад худалдааны банкны үнэлгээгээр, эдийн засгийн уналт 4,3 хувьтай байна. Эдийн засгийн хөгжлийн яамны дүгнэлтээр 2015 онд эдийн засгийн уналт нь 2,8 хувьтай байх ажээ.Харин 2016 онд эдийн засаг нь 2,3 хувиар өсөх гэнэ.

Олон улсын валютын сан дүгнэснээр, Оросын эдийн засаг энэ жилд 3,4 хувиар унах гэнэ. НҮБ байгууллага гурван хувийн уналтыг хэлж байгаа бол Дэлхийн банкны дүгнэлт нь 2,7 хувийн уналттай гэсэн юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж