Тимати, "Армия России" хамтран цэрэг хувцасны коллекц гаргав

Хуучирсан мэдээ: 2019.05.29-нд нийтлэгдсэн

Тимати, "Армия России" хамтран цэрэг хувцасны коллекц гаргав

Тимати, "Армия России" хамтран цэрэг хувцасны коллекц гаргав

Оросын "Армия России" сүлжээ дэлгүүр, залуусын дунд алдартай реппер Тиматитай хамтран армийн стилийн хувцасны шинэ загвар коллекц гаргажээ.

Шинэ коллекцийн танилцуулга тавдугаар сарын 27-ны өдөр Москва хотын Батлан хамгаалахын удирдлагын төвд болсон байна.

Эрэгтэй, эмэгтэй болон хүүхдийн гэсэн гурван коллекцийг танилцуулжээ.

Хүүхнүүдэд зориулан сафари даашинз, харин залуучуудад богино өмд, энгэр дээрээ буудлагын байн зурагтай, ар нуруун дээрээ “Сирия” гэсэн бичигтэй футболка гаргасан байна. Бүх коллекцийг цэргийн эрээн материалаар хийжээ.

“Даавууг өндөр технологийн аргаар боловсруулсан, чанартай, ус даадаг материал. Энэ коллекцийн хувцсыг өмсөөд оросууд эх оронч үзлээ сэргээн, Оросын армийг дэмжих хэрэгтэй” хэмээн Тимати хэлсэн байна.

Коллекцийн нээлтэд Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу оролцсон бөгөөд зөвхөн сайдад зориулан бүтээсэн цэргийн хүрмийг реппер Тимати Сергей Шойгуд бэлэглэжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж