Монголын рагбичид Европын тоглогчдыг хожив

Хуучирсан мэдээ: 2019.05.28-нд нийтлэгдсэн

Монголын рагбичид Европын тоглогчдыг хожив

Монголын рагбичид Европын тоглогчдыг хожив

Монголын рагбигийн холбоо болон Бээжингийн рагбигийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд “Цагаан хэрэм” нөхөрсөг аялан тоглолт өнгөрөгч долоо хоногт урд хөршид болов. Бээжин хотод болсон тоглолтод Г.Хосбаяр дасгалжуулагчтай, Б.Солонготуяа ахлагчтай “Хөх толбот дайчид” клуб оролцож, нэг хожиж, хоёр хожигдол авчээ.

“Цагаан хэрэм” тоглолтод Бээжингийн рагбигийн холбооны шигшээ, их сургуулийн шигшээ “Нонг да”, “Beijing United”, Монголын “Хөх толбот дайчид” багууд оролцсон байна.

Монголын баг Бээжин дэх европ тоглогчдоос бүрдсэн “Beijing United” багийг 24:12 оноогоор хожжээ. Бусад орны тамирчдын ур чадвараас судалж, туршлага хуримтлуулах зорилготой урд хөршийг зорьсон манай тамирчид гадны оронд анхны ялалтаа авсан нь энэ юм. Манай тамирчдыг ирэх намар олон улсын тэмцээн хүлээж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж