Сошиал ертөнцийнхөн “Зүлэгчин С.Баяр хаачив” хэмээн шуугиж байна.
24 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгө нь АНУ-д байдаг, 3 сая долларын үнэтэй тансаг хаусныхаа гадаа зүлэг усалсан шигээ амьдарч байгаа гэх “хэргийн эзэн” болсон Монголын улс төрийн нэгээхэн өнгө төрх гэгдэх С.Баяр хаа явна вэ?
УИХ-ын гишүүн Г.Уянга энэ талаарх мэдээллийг олон нийтэд ил болгосон бөгөөд энэ хэргийг шалгаж эхэлсэн эсэх талаар АТГ-т ханджээ. Харин АТГ-аас гишүүний албан бичигт хариу өгсөн бөгөөд “С.Баяртай холбоотой гэмт хэргийн шинжтэй мэдээллийг хуулийн дагуу шалгаж байна” хэмээн мэдэгдсэн аж.
Харин С.Баяр энэ асуудлаар би өөрөө АТГ-т шалгуулах болно гэсэн утгатай ярилцлага хэвлэлд өгсөн билээ. Тэгэхдээ “Захиалагчийгаа хулхидсан зүйл байнаа л гэж би харсан. Яагаад гэвэл фотошопыг янз янзаар хийж болно шүү дээ. Жишээлбэл, би зүлэг yсалдаг уу гэвэл усалдаг. Энэ хойно зусландаа хэдэн мод суулгачихаад зогсч байдаг. байхгүй юу. Сайн фотошоп хийе гэх юм бол тэр зургийг маань аваад гадаадын нэг том эдлэнгийн фонон дээр тавьчиж бас болноо доо. Гэтэл тэр фотошоп дээр байгаа тэр зурган дээр байгаа хүн нь би биш байгаа байхгүй юу” хэмээн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо мэдэгдсэн юм.
Л.ХАЛИУ