У.Хүрэлсүх албан тушаалын “алчуур” бэлэглэсэн үү?

Хуучирсан мэдээ: 2015.06.04-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх албан тушаалын “алчуур” бэлэглэсэн үү?

НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад албаа Г.Тэмүүлэнд өгсөн Б.Бат-Эрдэнийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргаар томилсон байна. Тодруулбал, Шадар сайд У.Хүрэлсүхийн тушаалаар түүнийг дээрх албанд түр орлон гүйцэтгэгчээр томилжээ. Түүнийг У.Хүрэлсүхийн хүн гэж намын залуус нь дүгнэдэг. Намдаа У.Хүрэлсүх, НАМЗХ-д Б.Бат-Эрдэнийг багагүй нэр хүндтэй гэх нь бий. МХЕГ нь Шадар сайдын харъяанд байдаг агентлаг. Тэр утгаараа намынхаа залууд уг суудлыг У.Хүрэлсүх “бэлэглэсэн” бололтой. Ардчилагчид албан тушаалыг нэг, нэгэндээ амны алчуур болгон бэлэглэж байгааг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин байнгын хорооны хуралдаан дээр шүүмжилж байсан бол Ардын намыхан ч ялгаагүй, “ах, дүү”-дээ албан тушаалыг алчуур болгон өгсөөр.

М.ЯЛАЛТ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж