Altera компанийг $16,7 тэрбумаар авна

Хуучирсан мэдээ: 2015.06.04-нд нийтлэгдсэн

Altera компанийг $16,7 тэрбумаар авна

EPA/ANDREW GOMBERT

Intel Corp. корпораци өөрийн өрсөлдөгч Altera Corp. гэдэг микропроцессорын үйлдвэрлэгчийг 16,7 тэрбум доллараар худалдан авч байгаа тухай мэдэгдлээ.

Intel нь үйлдвэрлэгчийн нэг хувьцааг 54 ам.доллараар үнэлэн авах авах бөгөөд наймаагаа ойрын 6-9 сарын дотор цэгцлэхээр төлөвлөжээ. Наймааг зах зээлийн улсын зохицуулагч зөвшөөрөх ёстой бөгөөд Altera нь Intel-ийн салбар болох юм.

"Intel-ийн өсөлтийн стратеги нь зах зээлийн ашигтай сегметүүдийн бизнесийн гол чиглэлүүдэд тулгуурлаж байна” хэмээн корпорацийн тэргүүн Брайан Кржанич хэлжээ.

Микропроцессоруудын зах зээл дэх анхны нийлэл энэ биш. Үүний өмнө Сингапурын микропроцессорын үлдвэрлэгч Avago Technologies өөрийн өрсөлдсөн ч Broadcom-ыг 37 тэрбум ам.доллараар худалдан авсан байлаа.

Intel-ийн жилийн тайлан

Intel корпорацийн цэвэр ашиг нь өнгөрсөн онд 11,7 тэрбум ам.доллар байсан нь өмнөх оныхоос 22 хувиар их байлаа.

Ашиг нь мөн л өмнөх жилийн 52,7 тэрбумаас 2014 онд 55,9 тэрбум болтол нэмэгджээ. Үйл ажиллагааны орлого нь жилийн эцэст 15,3 тэрбум ам.доллар байв.

Орлогын ихэнх 34,7 тэрбумыг ширээний компьютерийн салбар нь оруулсан байв. Тэр нь өмнөх оныхоос 4 хувиар нэмэгджээ. Дата-центр (англ. data center) гэх мэдээлэл боловсруулан хадгалах салбар нь урд жилийнхээс 18 хувиар орлогоо нэмэн 14,4 тэрбумд хүргэсэн байна.

Intel энэ онд цэвэр ашгаа 5 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн нь 10 тэрбум орчим доллар болох юм.

Intel нэртэй технологийн компани нь чипсет, микросхем зэргийн компьютерийн эд ангиас эхлээд процессор хүртэл цахим төхөөрөмжийн үйлдвэрлэгч бөгөөд зах зээлийн үнэлгээ нь 174,5 тэрбум ам.доллар болдог.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж