Линдси Грэм ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2015.06.04-нд нийтлэгдсэн

Линдси Грэм ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

Сенатор Линдси Грэм

AP Photo/Rainier Ehrhardt

 

Хойд Каролина мужын Бүгд найрамдах намын сенатор Линдси Грэм өөрийн төрөлх хот Сентралд болсон намын арга хэмжээний үеэр 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэж зарлав.

 

Грэм 59 настай. Washington Post сонин түүнийг нэр дэвшихэд бүгд найрамдахын бусад нэр дэвшигчид саад болох магадлал бий. Сенатор бичиг баримтгүй зарим цагаачдад иргэншил олгож болох тухай хуулийн төслийг 2013 онд өргөн барьж байв.

 

Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр сенаторууд Тед Круз, Рэнд Пол, Марко Рубио, Арканзас мужийн захирагч асан Майк Хакаби, нейрохирург Бен Карсон, Нью- Йорк мужийн захирагч асан Жорж Патаки, Пенсильванийн сенатор асан Рик Санторум, Hewlett-Packard компанийн захирал асан хатагтай Карли Фиорина нар мэдэгдээд байгаа. Бага Жорж Бушийн дүү Флорида мужийн захирагч асан Жеб Буш, Нью-Жерсийн захирагч Крис Кристи нарыг ойрын хоногуудад сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэж шинжээчид үзэж байгаа юм.

 

Ардчилсан намаас ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэхээр Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон мэдэгдээд байгаа. Ямар ч намын харъяалалгүй, Вермонт мужийн бие даасан сенатор Бернард Сандерс Ардчилсан намаас нэрээ дэвшүүлнэ гэж бас мэдэгджээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж