Бусдыг залилж байсан япон, казахстан иргэдийг албадан гаргажээ | News.MN

Бусдыг залилж байсан япон, казахстан иргэдийг албадан гаргажээ

Бусдыг залилж байсан япон, казахстан иргэдийг албадан гаргажээ

Бусдыг залилж байсан япон, казахстан иргэдийг албадан гаргажээ

ТВ5 телевизийн нэвтрүүлэгт алганы хээ судлаач гэх япон иргэн оролцож, олны танил болсон. Өвөрмөц төрх, имижээрээ цахим орчинг шуугиулаад авсан тэрбээр Монгол Улсад аялах зорилгоор виз мэдүүлж орж ирсэн ч хүмүүсийн алганы хээг үзэж, мөнгө олж бизнес хийсэн нь тогтоогджээ. Мөн БНКазУ-ын иргэн Шаидилдина Жанаркул түүнтэй ижил төстэй үйл ажиллагаа явуулсан нь илэрсэн байна.

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас ирүүлсэн мэдээллийн дагуу шалгаж, БНКазУ-ын иргэн Шаидилдина Жанаркул, Япон Улсын иргэн Нишида Кеиичиро нар нь төлбөртэйгөөр мэргэ төлөг тавьж, шашны зан үйл хийж ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсныг тогтоожээ.

Иймд тэднийг энэ сарын 17-ны өдөр гадаадын дээрх иргэдийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлж, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1.7 дахь заалт, “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-ын 3.7-д заасны дагуу гурван жилийн хугацаатайгаар албадан гаргасан байна.

Б.ЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
4
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

unen 2019-05-28 182.160.0.177

olon hund tus bolj emchilsen shvv de ene kazak emegtei namaigsh bas emchilsenmundag emegtei

Avatar

Багш 2019-05-28 202.70.41.194

Англи хэл дээрх уран зохиолын номыг уншиж сурах 1 сарын эрчимжүүлсэн вакуум сургалтанд суралцах эрмэлзэл өндөртэй, англи хэлний суурь мэдлэг сайтай 8-12 ангийн монгол, орос сургуулийн хүүхдүүдийг урьж байна. . 7 хоногийн 1-6 өдрүүдэд 10-19 цагийн хооронд хичээллэнэ. Сургалтын төлбөрт үдийн хоол, ном сурах бичгүүд багтана. Сургалт 2019 оны 6-р сарын 20-ноос 7-р сарын 22 ны хооронд явагдана. 99922603

Avatar

зочин 2019-05-28 192.82.65.120

ТВ-ээр сурталчлаад л байсан, монголын цагдаа, хяналтынхан минь өнгөрсөн хойно нь бахирах юм даа.

Avatar

Ѳвчтѳн 2019-05-28 66.181.184.119

Олон ѳвчтэй хүнд тус болсон казах бүсгүй. Юун манай бѳѳ үзмэрчүүд цаашаа. Сайн мундаг хүн.

Avatar

монгол хүн 2019-05-28 66.181.184.119

За наад казах чинь харин намайг эмчилчихсэн юмдаа. Зүгээргүй л хүн байналээ шүү хѳѳрхий.

Avatar

Зочин 2019-05-28 139.5.216.60

САРАНДАВАА ГУАЙ ЧИМЭЭГҮЙ БОЛЧИХСОН ЧИНЬ ЭНЭ АВГАЙ ГАРААД ИРСЭН ЮМАА. ЦАВ ЦАГААН ЮМ Л ТВ-ЭЭР БАЙНГА ӨӨРИЙГӨӨ ЗАД СУРТАЛЧЛААД Л

Avatar

Монгол 2019-05-28 150.129.143.196

Энэ казак авгай хэдэн жил тв_р гараад яриад удсандаа болж төртэй хуультай улс ш дээ

Avatar

MAN 2019-05-28 49.0.212.145

Хөөж гарга

Avatar

Зочин 2019-05-28 58.140.202.122

ТВ 5 , 25 СУВАГ ТВ ЭД НАР ЗҮГЭЭР Л МӨНГӨНИЙ ТВ ҮҮД ШҮҮ ДЭЭ.ЭНЭ ТВ НҮҮДЭД УЛС ОРНЫ ЭРХ АШИГ АРД ОЛНОО БОДОХ ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛ ЁС СУРТАХУУН ГЭХ МЭТ ЁС ХАМААГҮЙ МӨНГӨ Л ОЛЖ БАЙВАЛ БОЛОО

Avatar

Зочин 2019-05-28 66.181.160.77

Тэр хатанбарма бас юу билээ дээ айн. Манай өөрийн луйварчид дийлдэхгүй байхад чинь

Avatar

Zochin 2019-05-28 73.109.57.77

Ter hutlugch ni hurtel eleg doog boltson onigoo zugeer

Avatar

Zochin 2019-05-28 73.109.57.77

Ymar ch ethic soyol baihgui haranhui haltar Tv5iin ajilchid.

Avatar

Sarangerelee ajlaa hiigeechee 2019-05-28 73.109.57.77

Tv5 televiziinh ni hutlugch awgainuudiig boliochee uursdiiguu borluulah geed yadtsan. Laglaasan ene orj baigaa zochid shigee aimshgiin bas darvaatlaa budtsan. Hoshin shog uzej baigaa yum shig. Jaahan standard tavih heregtei

Avatar

Зочин 2019-05-28 64.119.19.180

yu ch gehed dee neeree

Avatar

Зочин 2019-05-28 202.126.89.159

Iimerhuu luivarchdad mongol humuus mungu bolj haragddag bhaa bolovsrol nimgen haranhui buduuleg muhar susegtei. Sarandavaagiin lekcnees harahad l todorhoi har mass

Avatar

Ээээ кккк 2019-05-28 59.153.115.191

Тэгвэл Аллах аар эмчлэгч хөөгджээ…

Avatar

монгол иргэн 2019-05-28 202.131.236.170

Энэ ТВ5-д хариуцлага тооцож, торгууль өндөр тавих хэрэгтэй биз. ТВ5-ийг үзэх дургүй хүрчихлээ, харваас өөдгүй амьтаныг телевизээр гаргаж, гэмгүй хүмүүсийг дээрэмдүүлсэн байна. Эрүүл мэндийн сайдын ТВ5 сайдтайгаа ижил юм гээч.

Avatar

Zochin 2019-05-28 73.109.57.77

Ter ajilj baigaa humuus ni bas hiimel haltar baachkanuud. Buhel buten efir shudee!!

Avatar

Зочин 2019-05-28 192.82.64.103

huuli bus yum hiij bgaa hyataduudiig gargadag boloosoi

Avatar

Зочин 2019-05-28 153.156.28.66

Ene deer ochisn humuus Samar ahiuuhan ideerei bas setgetsee neg uzuulchihed gemgui shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж