Бусдыг залилж байсан япон, казахстан иргэдийг албадан гаргажээ

Хуучирсан мэдээ: 2019.05.28-нд нийтлэгдсэн

Бусдыг залилж байсан япон, казахстан иргэдийг албадан гаргажээ

Бусдыг залилж байсан япон, казахстан иргэдийг албадан гаргажээ

ТВ5 телевизийн нэвтрүүлэгт алганы хээ судлаач гэх япон иргэн оролцож, олны танил болсон. Өвөрмөц төрх, имижээрээ цахим орчинг шуугиулаад авсан тэрбээр Монгол Улсад аялах зорилгоор виз мэдүүлж орж ирсэн ч хүмүүсийн алганы хээг үзэж, мөнгө олж бизнес хийсэн нь тогтоогджээ. Мөн БНКазУ-ын иргэн Шаидилдина Жанаркул түүнтэй ижил төстэй үйл ажиллагаа явуулсан нь илэрсэн байна.

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас ирүүлсэн мэдээллийн дагуу шалгаж, БНКазУ-ын иргэн Шаидилдина Жанаркул, Япон Улсын иргэн Нишида Кеиичиро нар нь төлбөртэйгөөр мэргэ төлөг тавьж, шашны зан үйл хийж ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсныг тогтоожээ.

Иймд тэднийг энэ сарын 17-ны өдөр гадаадын дээрх иргэдийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлж, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1.7 дахь заалт, “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-ын 3.7-д заасны дагуу гурван жилийн хугацаатайгаар албадан гаргасан байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
4
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж