Лабораторийн шинжилгээгээр үхсэн малын мах болохыг тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2019.05.28-нд нийтлэгдсэн

Лабораторийн шинжилгээгээр үхсэн малын мах болохыг тогтоолоо

Лабораторийн шинжилгээгээр үхсэн малын мах болохыг тогтоолоо

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтэд байрлах “ТМ Эко хүнс” ХХК-ийн эзэмшлийн махны үйлдвэрт энэ сарын 23-ны өдөр гарал үүсэл нь тодорхойгүй, мэдрэхүйн үзүүлэлтээр үхсэн малынх байж болзошгүй, 20 гаруй тонн үхрийн мах байсныг тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан шалгалтаар илрүүлсэн байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас уг махнаас дээж авч, Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторид шинжлүүлэхэд махны өнгө гүн улаан хүрэн, бага зэргийн нэвширсэн үнэртэй, махны биелэг байдал зөөлөндүү, гадаргуу дээр дарахад хонхорхой нь тэгшрэхгүй ба үхсэн болон өвчтэй малын махыг ялгах шинжилгээгээр хүнсэнд зориулан бэлтгээгүй үхэж, хорогдсон малын мах болохыг тогтоов.

Тус махыг бусад төрийн байгууллага, хөндлөнгийн гэрчийг байлцуулан устгалд оруулж, ариутгал халдваргүйтгэлийн ажил хийгдэх ажээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж