Орон гэргүй хүү гурван сая долларын тэтгэлэг авчээ

Хуучирсан мэдээ: 2019.05.28-нд нийтлэгдсэн

Орон гэргүй хүү гурван сая долларын тэтгэлэг авчээ

Орон гэргүй хүү гурван сая долларын тэтгэлэг авчээ

Хүнд хэцүү амьдралд нухлагдсан ч шантралгүй зүтгэж, ахлах сургуулиа өндөр оноотой төгсөн, 40 гаруй коллежоос тэтгэлэгтэй суралцах урилга авсан 17 настай хүү олон сая хүнд урам зориг өгч байна. Түүнийг “CNN” агентлаг өнөөдрийн /2019.05.28/ дугаартаа онцолжээ.

Тупак Мосли гэх хүү АНУ-ын Теннеси мужийн Мемфис хотод амьдардаг бөгөөд 2017 онд аав нь нас барснаас хойш амьдрал нь хэцүүдэж, гэр бүлээрээ орон гэргүйчүүдийн эгнээнд шилжжээ. Гэсэн ч тэрбээр бууж өгсөнгүй, сургуульдаа үргэлжлүүлэн суралцсаар ахлах сургуулиа 4,3 голч оноотой төгсөж, 3 сая ам.доллартай тэнцэх тэтгэлэг авч чадсан байна. Мосли гэр бүлийнхэнтэйгээ ойр амьдрахын тулд Теннесси Их Сургуулийг сонгож, цахилгааны инженерийн чиглэлээр суралцахаар болсон байна.

Төгсөлтийн баяраараа шилдэг сурагчдыг төлөөлж үг хэлсэн Мосли сургуулийнхаа захирал болон гэр бүлд нь, амьдрах орон байраар тусалж байсан “For the Kingdom” ТББ-ын хамт олонд талархан, "Дэн буудлын хоосон шалан дээр хоног төөрүүлж байсан шөнүүд бол миний амьдралын хамгийн хүнд хэцүү үеүдийн нэг. Гэр бүл, найз нөхөд, багш нар минь байгаагүй бол би өдий зэрэгт хүрэхгүй байсан. Тэд л намайг зоригжуулж, хурцалдаг байсан" хэмээн хэлсэн байна.

Роли Египет ахлах сургуулийн зөвлөх багш Ли-анн Кокс "Би 11 жилийн турш оюутнуудад зөвлөж байна. Мосли бол миний мэдэх хамгийн шилдэг сурагч. Тэр төрөлхийн л чадварлаг хүү. Түүнийг тэсвэр хатуужил өнөөдрийн энэ амжилтад хүргэсэн” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж