Дэлхийн оюуны өмчийн академиас Р.Алтанцэцэгт “Сод мэргэн гавьяат” цол хүртээлээ

Хуучирсан мэдээ: 2019.05.28-нд нийтлэгдсэн

Дэлхийн оюуны өмчийн академиас Р.Алтанцэцэгт “Сод мэргэн гавьяат” цол хүртээлээ

Дэлхийн оюуны өмчийн академиас Р.Алтанцэцэгт “Сод мэргэн гавьяат” цол хүртээлээ

АНУ-ын Вашингтон хотод төвтэй “Дэлхийн оюуны өмчийн академи” нь үзмэрч Р.Алтанцэцэгт "Сод мэргэн гавьяат" цол хүртээлээ. Нийгмийн сайн сайхны төлөө хөдөлмөр зүтгэлээ зориулж яваа олон монгол хүн байдаг. Тэдний төлөөлөл болгож, уг шагналыг олгожээ.

"Сод мэргэн гавьяат" цол хүртсэн Р.Алтанцэцэг “Би бол сүнс судлаач. Сүнс судлал гэдэг бол хүний цаана юу болж байна гэдгийг хэлж, муу юмыг нь дуудаж, эргүүлээд тэр хүний зовлонг тэгшлээд, өөрөөс нь гаргах ухааныг хэлдэг юм. Энэтхэгийн Дарамсала хотод 2.6 жил шавилан сууж Гэцэл сахил, Хамба хэргэм авсан боловч би өөрөө энгийн хүмүүстэй уулзаж, энгийн хүмүүс дунд л амьдардаг.

Амьдрал маань ч дардан байсангүй, 13 хүүхэд төрүүлсэн ч 10 сайхан үр маань эндсэн. Хүнд амаргүй үеүд олон байсан.  Хэдий тийм ч гурван хүүхэд маань гэр бүл зохиож одоо эмээ нь ач зээ нартай болж, өнөр олуулаа болсон.  Амьдрал хүнийг хатуужуулдаг, тийм ч учраас ядарсан, зүдэрсэн олондоо тусалж буян болохыг хичээдэг юм. Хичээл зүтгэлийг маань үнэлж “Сод мэргэн гавьяат” цол олгосон “Дэлхийн оюуны өмчийн академи”-д талархсанаа хэлмээр байна” гэлээ.

“Дэлхийн оюуны өмчийн академи” нь 1999 оноос үйл ажиллагаа эрхэлж, боловсролыг дэмжин, ихийг хийж бүтээсэн хүмүүсийг шагнаж, сайн үйлийг нь дэлгэрүүлдэг байна.

Б.НОМИНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж