ДЭМБ титэм вирусын халдвараас сэрэмжлүүлэв

Хуучирсан мэдээ: 2015.06.04-нд нийтлэгдсэн

ДЭМБ титэм вирусын халдвараас сэрэмжлүүлэв

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ Өмнөд Солонгост титэм вирусын “MERS” халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байгааг анхааруулжээ. Өмнөд Солонгост титэм вирусын халдвараар хоёр хүн нас барж, 35 хүн өвчилсөн байна. Түүнчлэн халдвар авсан байх эрсдэлтэй 1369 хүнийг тусгаарлажээ. Өвчилсөн хүмүүсийг Өмнөд Солонгосын хоёр эмнэлэгт тусгаарлан эмчилж байгаа ч эмнэлгийн ажилчид халдвар авах болсон аж.  

 

Өмнөд Солонгосын боловсролын яамнаас титэм вирусын халдвар тархахаас сэргийлэн 700 гаруй дунд сургуулийг хаажээ.

 

Ойрхи-Дорнодын орнуудаар аялсан 68 настай эрэгтэй титэм вирусээр өвчилснөөр  Өмнөд Солонгост халдвар тархсан юм. Титэм вирус анх 2012 онд Саудын Арабт илэрснээс хойш 20 гаруй орны 1179 хүн өвчилж, 442 хүн нас барсныг ДЭМБ мэдээлжээ. Титэм вирусын халдвараар өвчилсөн 10 хүн тутмын 3-4 нь нас бардаг ч үүний эсрэг эм, вакцин байхгүй аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: CNN

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж