Муайтайн спортын улсын аваргууд тодров

Хуучирсан мэдээ: 2019.05.28-нд нийтлэгдсэн

Муайтайн спортын улсын аваргууд тодров

Муайтайн спортын улсын аваргууд тодров

Тайландын үндэсний спорт болох муайтайн спортын Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд зохион байгуулагдав. Насанд хүрэгчдийн ангилалд болсон тэмцээнд эрэгтэй найм, эмэгтэй таван жинд шилдгүүдээ тодруулсан юм.

2019 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд Улаанбаатар хот болон орон нутгийн нийт 20 клубын 120 тамирчин өрсөлдсөнөөс О.Алтанпүрэв дасгалжуулагчтай “Мишээл клуб” түрүүлж, шилжин явах цом хүртжээ. Мөн Б.Бат-Амгалан дасгалжуулагчтай “Ширэн бээлий”, н.Балжинням дасгалжуулагчтай “Мандал файт” клубүүд хоёр, гуравдугаар байрыг эзэлсэн байна

Энэ жилийн УАШТ-д түрүүлсэн “Мишээл” клуб 14 дэх удаагаа аваргын цомыг өргөж байгаа аж. Тэмцээнээс шалгарсан шилдэг тамирчдаар үндэсний шигшээ багийг бүрдүүлэн, олон улсын тэмцээнд оролцуулахаар болсныг Монголын муайтайн спортын холбооноос мэдээллээ.

Сануулахад, Мутайн спортын насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх долдугаар сард Тайландын Бангкокт болох бол Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сард Хонконгод болох хуваарьтай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж