Ардчилсан оюутны холбооноос өнөөдөр /2019.05.28/ тавдугаар сарын 30-нд болох бүх нийтийн эсэргүүцлийн жагсаалд нэгдэхээр болсноо мэдэгдлээ. Тэдний зүгээс, 2018-2019 оны хичээлийн жилд их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэгдүүлэхгүй байхаар тогтсон ч маш олон сургууль үндэслэлгүйгээр төлбөрөө нэмсэн, 2019-2020 оны хичээлийн жилд мөн сургалтын төлбөр нэмэгдэхээр нөхцөл үүсээд байгаа, 2016 онд МАН-ынхан оюутан, залуучуудын саналыг авахын тулд оюутны карт нэмэгдүүлэх, гадаадад суралцах оюутнуудын тоог хоёр дахин нэмэгдүүлэх амлалт өгсөн ч өнөөдөр энэ амлалт биелээгүй, мөн гадаадад байгаа залуучуудыг Монголд нь сайхан амьдруулна гэж амлалт өгч байсан ч энэ амлалт биелээгүй, поп Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүнтэй МАН амлалтаа биелүүлээгүй өнөөдөртэй золгож байна.
Бид энэ байдлаар 10, 20 жил үргэлжилбэл өөрчлөгдөхгүй. Тиймээс оюутан залуучууд утасны цаанаас байр сууриа илэрхийлэх биш өөрсдийн биеэр оролцож, дуу хоолойгоо нэгтгээсэй гэж бид хүсч байгаа учраас тавдугаар сарын 30-ны өдөр болох бүх ард түмний эсэргүүцлийн жагсаалд Монголын нийт оюутан залуучууд нийт ард түмний эсэргүүцлийн жагсаалд оролцохыг уриалж байна.
Сануулахад, Ардчилсан намаас тавдугаар сарын 30-ны өдөр Бүх ард түмний эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулах юм.
Ш.ОЧ