"С.Амарсайхан 854 тэрбумаар 1200 хятад автобус авах гэж байна"

Хуучирсан мэдээ: 2019.05.28-нд нийтлэгдсэн

"С.Амарсайхан 854 тэрбумаар 1200 хятад автобус авах гэж байна"

"С.Амарсайхан 854 тэрбумаар 1200 хятад автобус авах гэж байна"

Аж үйлдвэрийн салбарын инженерүүд цаг үеийн асуудлаар өнөөдөр /2019.05.28/ мэдээлэл хийлээ. Тэд мэдээллийн эхэнд “Монгол Улсад автобус үйлдвэрлэж болоод байхад хууль дүрэм зөрчин яамдууд саналаа гаргаад, Засгийн газарт танилцуулах гэж байна. Авлигачид алга болоогүй хэвээрээ байна. Эх оронч худалдан авалт явагдахгүй байгаа” гэдгийг онцолж байсан юм.

“Монгол машин байгууламж” ХХК-ийн угсралтын үйлдвэрийн дарга Б.Гэрэлчулуун “2019 оныг Монгол Улсын засгийн газраас эх оронч үйлдвэрлэлийг дэмжих жил болгон зарласан. Гэтэл Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан тэргүүтэй хүмүүс 854 тэрбум төгрөгөөр 1200 ширхэг цахилгаан автобусыг БНХАУ-аас худалдан авахаар зэхэж байна. Үүнийг бид эсэргүүцэж, ийнхүү хэвлэлийн бага хурал хийж байна. Үндэсний үйлдвэрлэгчид бид 1200  ширхэг цахилгаан автобусыг эх орондоо угсарч, үйлдвэрлэх бүрэн боломжтой.

Үүний тод жишээ нь өнгөрсөн жил хоёр ширхэг цахилгаан автобус үйлдвэрлэсэн. БНХАУ-аас өндөр үнээр авах гэж байгаа автобус нь бидний дотооддоо үйлдвэрлэдэг автобусаас 40 дахин илүү үнэтэй. Өөрөөр хэлбэл, дотооддоо нэг автобус 495 сая төгрөгөөр бүтдэг. Автобусны үйлдвэрлэлийг дагаад татвар болон бусад зардлуудын 50 хувь нь эх орондоо үлдэх боломжтой.

Концесс нэрийдлээр, 854 тэрбум төгрөгөөр БНХАУ-ын үндэсний үйлдвэрлэлийг дэмжих гэж байгаад бид бухимдаж байна. Ерөнхий сайдын томилсон хотын дарга нь Ерөнхий сайдынхаа эсрэг байр суурь баримтлаад, гадны компанийг дэмжих нь утгагүй зүйл. БНСУ-д  5-6 жил яваад нийтийн тээврээс хасагдсан автобусыг Монголд оруулж ирдэг. Харин манай автобусууд шинэ. Ер нь хууль эрхзүйн орчныг сайжруулахгүй бол дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн өндөр үнэтэй гараад байна.

Гаднаас хуучин автобусыг нэмэгдсэн өртгийн албан татваргүй оруулж ирдэг. Эх орондоо угсарч үйлдвэрлэхээр сэлбэгээ гадны орноос авахад бүх сэлбэг нь татвартай байдаг учраас эх орондоо үйлдвэрлэдэг ямар ч бүтээгдэхүүн үнэтэй байдаг ганц шалтгаан нь энэ. Тэгэхээр хуульдаа яаралтай өөрчлөлт оруулах хэрэгтэй. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд үндэсний үйлдвэрлэлийг боомилсон хуулиуд л гарсан. Эдгээр хуулийг өөрчилсний дараа эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнэ буурна” гэв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ТэнэглэлТэнэглэл
24
БурууБуруу
10
ЗөвЗөв
9
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж