“Эрчим”, “Хилчин”-ий волейболчид түрүүлэв | News.MN

“Эрчим”, “Хилчин”-ий волейболчид түрүүлэв

“Эрчим”, “Хилчин”-ий волейболчид түрүүлэв

“Эрчим”, “Хилчин”-ий волейболчид түрүүлэв

Монголын волейболын холбооноос насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг тавдугаар сарын 18-наас 24-ний өдрүүдэд Булган аймгийн төвд зохион байгуулжээ. Волейболын спортын Олон улсын хэмжээний мастер Н.Содномдоржийн нэрэмжит болгон зохион байгуулсан энэхүү тэмцээнд эрэгтэй 12, эмэгтэй долоон баг өрсөлдсөн байна.

Эрэгтэйчүүдээс аваргын алтан медалийг “Эрчим” баг хүртсэн бол “Алтайн барс”, “Замчин” багууд мөнгө, хүрэл медаль тус тус хүртжээ. “Эрчим” аваргын төлөөх тоглолтод “Алтайн барс”-ыг 3:1-ээр, “Замчин” баг “Хасу мегастарс”-ыг 3:2-оор буулган авсан байна.

Эмэгтэйчүүдийн ангилалд долоон баг өрсөлдсөнөөс “Хилчин” түрүүлж, Булган, Орхон аймгийн багууд мөнгө, хүрэл медаль хүртжээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-05-28 66.181.166.196

Волейбол уг нь гоё спорт, сонирхолтой, үзүүштэй, даан ч монголын волейболын холбоо ямар ч ажиллагаагүй газар, лигийн тэмцээнээ ч зохион байгуулачихаж чадахгүй, ийм байхад ахиц дэвшил гарахгүй л дээ, сагс, хөлбөмбөгийнхөн болгоод л амжилт энэ тэр нь бага багаар ахиад л байх юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж