Монголын волейболын холбооноос насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг тавдугаар сарын 18-наас 24-ний өдрүүдэд Булган аймгийн төвд зохион байгуулжээ. Волейболын спортын Олон улсын хэмжээний мастер Н.Содномдоржийн нэрэмжит болгон зохион байгуулсан энэхүү тэмцээнд эрэгтэй 12, эмэгтэй долоон баг өрсөлдсөн байна.
Эрэгтэйчүүдээс аваргын алтан медалийг “Эрчим” баг хүртсэн бол “Алтайн барс”, “Замчин” багууд мөнгө, хүрэл медаль тус тус хүртжээ. “Эрчим” аваргын төлөөх тоглолтод “Алтайн барс”-ыг 3:1-ээр, “Замчин” баг “Хасу мегастарс”-ыг 3:2-оор буулган авсан байна.
Эмэгтэйчүүдийн ангилалд долоон баг өрсөлдсөнөөс “Хилчин” түрүүлж, Булган, Орхон аймгийн багууд мөнгө, хүрэл медаль хүртжээ.
Холбоотой мэдээ