Японы Кавасаки хотод өнөөдөр /2019.05.28/ хутгаар зэвсэглэсэн этгээд автобусны буудлын ойролцоо байсан хүмүүс рүү халдсаны улмаас 19 хүн шархдаж, нэг хүн амиа алдсан байна. Кавасаки хот нь Токиогоос ердөө 21 километрийн зайд орших жижиг хот ажээ.
Хохирогчдын 13 нь сургуулийн автобус хүлээж байсан 6-7 насны бага ангийн сурагчид байсан бөгөөд тавынх нь биеийн байдал хүнд байгаа юм байна.
Халдлагыг үйлдсэн 40-50 насны эрэгтэй өөрийнхөө хүзүүн тус газарт хутгалж, ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн ч шархаа даалгүй нас баржээ.
Гэмт хэргийн гаралт хамгийн багатайд тооцогддог тус хотод дээрх шиг хутгатай этгээд олон нийтийн газар хүмүүс рүү дайрах тохиолдол хааяа гардаг аж. Тухайлбал, 2016 онд Токиогийн ойролцоох асрамжийн газрын ажилтан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хутгалсны улмаас 19 хүн амь үрэгдэж, 26 хүн шархдаж байв.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ