Ази, номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын хуралдаан Киото хотноо болж байна

Хуучирсан мэдээ: 2019.05.28-нд нийтлэгдсэн

Ази, номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын хуралдаан Киото хотноо болж байна

Ази, номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын хуралдаан Киото хотноо болж байна

Ази, номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын хуралдаан 2019 оны 5 дугаар сарын 26-наас 30-ны өдрүүдэд Япон Улсад зохион байгуулагдаж байна. Хуралдаанд ДГБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Доктор Куниа Микурияа, Нарийн бичгийн дарга нарын газрын “Хууль сахиулах, худалдааг хөнгөвчлөх газар”-ын дэд дарга, НҮБ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг, алан хядах үйл ажиллагаатай тэмцэх албаны дарга, Ази, Номхон далайн бүс нутгийн гаалийн байгууллагын дарга, дэд дарга нар АНУ-ын Хил гаалийн агентлаг, Их Британий Гааль, татварын газар, Олон улсын иргэний нисэхийн холбооны удирдлага болон албаны бусад хүмүүс, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож байна.

Нээлтийн үеэр “Хуралдааныг Япон Улсын Киото хотод зохион байгуулах болсон нь Дэлхийн гаалийн байгууллагын хөгжлийн түүхтэй салшгүй холбоотой. Шинэчлэн найруулсан Киотогийн конвенц орчин үеийн гаалийн байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэгч гол арга хэрэгслийн нэг” болохыг онцлон Япон Улсад 2016 онд болсон Их долоогийн уулзалтаар Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр ДГБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийг хамруулсан “Аюулгүй байдлын хөтөлбөр”-ийг санаачлан, үй олноор хөнөөх зэвсэг, эрсдэлийн удирдлага, химийн зэвсэг, зорчигчийн хяналт болон бусад асуудлаар хамтран ажиллаж байгаа” талаар онцоллоо.

Оролцогчид “Дэлхийн хэмжээний аюулгүй байдлын орчин; Аюулгүй байдлыг хангахад гаалийн байгууллагын үүрэг оролцоо; Зохион байгуулалттай алан хядах гэмт хэргийн бүлэглэл: Агаарын тээврээр зорчигч болон бусад хөдөлгөөн; Үй олноор хөнөөх галт зэвсэг, жижиг буу, зэвсгийн хууль бус эргэлттэй тэмцэх нь; Гадаад худалдааны бараа нийлүүлэлтийн гинжин сүлжээний аюулгүй байдал; Хилийн нэгдсэн зохицуулалттай удирдлага: Хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар аюулгүй байдлыг хангах; Аюулгүй байдлыг хангахтай холбоотой алсын хараа, ирээдүйн чиг хандлага” гэсэн чиглэлийн хүрээнд хэрэгжүүлж буй санаачилга, хүндрэлтэй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, ирээдүйн чиг хандлагын талаар халуун дотно яриа, хэлэлцээг өрнүүлж байна.

Монгол Улсын хувьд Зохион байгуулалттай гэмт хэрэг, алан хядах үйл ажиллагаатай тэмцэх арга хэмжээг үндэсний хэмжээнд зохион байгуулахад Дэлхийн гаалийн байгууллагаас хэрэгжүүлж буй санаачилгатай холбоо тогтоох, НҮБ түүний төрөлжсөн байгууллагатай хамтран ажиллах, Дэлхийн гаалийн байгууллагын гишүүн бусад орнуудтай хууль сахиулах чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Монголын гаалийн байгууллага гол үүрэгтэй оролцох юм. Хуралдааны үеэр хэлэлцсэн асуудлын дэлгэрэнгүй мэдээллийг хууль сахиулах байгууллагын холбогдох нэгжтэй хуваалцан үндэсний хэмжээнд аюулгүй байдлын хангах үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж