Байр суурь: Цэц эрх баригчдад зориулж шийдвэр гаргалаа | News.MN

Байр суурь: Цэц эрх баригчдад зориулж шийдвэр гаргалаа

Байр суурь: Цэц эрх баригчдад зориулж шийдвэр гаргалаа

Байр суурь: Цэц эрх баригчдад зориулж шийдвэр гаргалаа

Үндсэн хуулийн Цэц өчигдөр нөхөн сонгууль товлосон УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, Хэнтий аймгийн Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг УИХ хүлээж авбал нөхөн сонгууль болохгүй, харин хүлээж авахгүй бол Цэц дахин их суудлын хуралдаанаар хэлэлцэх боломжтой. Үүнтэй холбоотойгоор УИХ Цэцийн шийдвэрийг ажлын 15 хоногийн дотор авч хэлэлцэх ёстой.

Цэцийн шийдвэрийн талаарх намуудын байр суурийг хүргэж байна.

АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА, УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭ:

-Судлаач Д.Ганхуяг нь өөрөө МАН-ын гишүүн хүн. Тэр хүнээс дамжуулж, УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг чөлөөлсөн УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж маргаан гаргасныг Цэц хэлэлцсэн. Цэц энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын 42-р тойрогт нөхөн сонгууль зохион байгуулах өдрийг товлосон тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Одоо Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авсан ч, эс хүлээж авсан ч Хэнтийд нөхөн сонгууль болохгүй гэсэн нөхцөл үүсчихлээ. Эрх баригч намын хувьд хийж байгаа үйлдэл нь ичгүүртэй, хариуцлагагүй үйлдэл болж байна. Цэцийн дүгнэлтэд нийгэмд ойлгомжгүй үндэслэлүүдийг тайлбарласан, одоо байгаа 75 гишүүн нь их хурал чадамжтай ажиллана, гишүүд нийт ард түмнээ төлөөлөх үндэслэлийг онцолж байлаа. Нэг үгээр хэлбэл, одоо байгаа 75 гишүүн Хэнтий аймгийн 42-р тойргийн 17 мянган хүний эрх ашгийг төлөөлөөд явах боломжтой гэсэн шийдвэрийг Цэц гаргалаа. Сөрөг хүчний хувьд Үндсэн хуулийн шийдвэрт нөлөөлөх боломжгүй, харин ч МАН-ын угшилтай хүмүүс Цэцэд олон бий. Улс төрийн хариуцлагагүй шийдвэр гаргачхаад түүнийгээ сөрөг хүчин болон бусад руу нялзаах оролдлогоо эрх баригчид зогсоох хэрэгтэй. Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийн манаач биш аль нэг, олонх болсон улс төрийн хүчин, эрх мэдэлтнүүдийн захиалгыг гүйцэтгэдэг байгууллага болсноо ил тод харууллаа. Бид сонгуулийг эцсийн мөч хүртэл явуулах эсэргүүцлээ илэрхийлж, Үндсэн хуулийн хүрээнд ажиллахыг шаардсан.

УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ:

-Үндсэн хууль зөрчөөгүй асуудлаар өргөдөл хүлээж авах ёсгүй. Зөвхөн зөрчсөн асуудлаар Цэц маргаан үүсгэх байсан. Анхнаасаа Д.Гантулгын асуудлаар цэцэд маргаан үүсгэсэн нь буруу байсан. УИХ-ын гишүүн сайн дураараа чөлөөлөгдөх эрх нь нээлттэй байгаа.  Цэцийн бас нэг үндэслэл нь Сонгуулийн хуульд заасан хэд хэдэн заалт Үндсэн хууль зөрчсөн гэдэг нь зөв байсан. Энэ хуулийг өмнө нь МАН, АН хамтран баталсан байдаг. Сонгуулийн хуульд заасан улс төрийн нам сонгууль болохоос 180 хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлэх ёстой гэсэн заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргасан. Энэ заалтыг Сонгуулийн хуульд оруулах гэж байхад нь би эсэргүүцэж байсан. Цэц дан ганц үүгээр шийдвэр гаргасан бол зөв байх байсан гэж бодож байсан. Харамсалтай нь УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын асуудалтай холбогдуулан ийм шийдвэр гаргасан нь  улс төрийн захиалгатай гэж хардахад хүргэж байгаа юм.

ХҮН-ЫН ДАРГА Б.НАЙДЛАА

-Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр нь Монгол Улсад иргэн хуулийн дагуу сонгох, сонгогдох эрхтэй байх эрхийг зөрчигдөж байгааг харуулж байна.  Улс төрийн сонирхлоор хүсвэл улс төрийн сонгууль хийж болно, хүсэхгүй бол хийхгүй байж болж байна. Түдгэлзсэн шалтгаан нь тун өчүүхэн төсвийн асуудал байгаа юм. Засгийн газар, Ерөнхий сайд, УИХ ажлаа хийж чадахгүй байгаа байна шүү дээ. Ийм зүйл дээр бүдэрч, төсөв үрж, Үндсэн ажлаа хийж чадахгүй байгаа бол УИХ өөрсдөө тарах хэрэгтэй. Иргэдийг төөрөгдүүлж, хүлээлт үүсгэж, улс төрийн намуудыг самарч болохгүй.

УИХ-ЫН ГИШҮҮН Я.САНЖМЯТАВ /Тэрбээр Цэцийн хуралдаанд УИХ-ыг төлөөлж, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцантай хамт оролцсон юм/:

-Анх бол Д.Гантулгын асуудлаар маргаан үүсгэсэн шүү дээ. Бид ч бас энэ асуудалтай холбогдуулан хариултуудаа бэлдэж очсон. Гэтэл нөхөн сонгууль зохион байгуулахдаа хууль зөрчсөн байна гэж үзлээ. Уг нь сонгууль зохион байгуулахдаа үрэлгэн хандсан гэдэг асуудал нь Цэцийн ярих зүйл биш байх. Засгийн газрын нөөц сангаас хөрөнгө гаргахаар шийдвэрлэснийг Цэц мушгиж тайлбарласан гэж ойлгож байгаа. Онцгой нөхцөлд  Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс санхүүжилт гаргах тухай маш тодорхой заалт бий. Гэтэл энэ заалтыг зөрчсөн гэж үзсэн. Мөн сонгуулиа зарлахдаа хугацаагаа алдаж тооцсон гэж дүгнэлээ.  42 тойргийн сонгогчдын эрхийг харгалзахгүйгээр шийдвэр гаргасан нь хүний эрхэнд халдсан алхам боллоо гэж үзэж байна. Товчхондоо улс төрийн нөлөөлөлтэйгөөр ийм шийдвэр гаргалаа. Эрх баригч нам сонгуульд ялагдахаас сэргийлсэн захиалгатай арга хэмжээ боллоо. Үүнтэй иргэд ч санал нийлэх байх. Хэнтийн ард түмнээс уучлал хүсье. УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийнхөө хувьд иргэдийн талд тайлбар хийж ажилласан боловч аргагүй хүчинд автлаа.

МАХН-ЫН ДАРГА Н.ЭНХБАЯР:

-Үндсэн хуулийн Цэцээс ийм хууль бус шийдвэр гарч магадгүй гэж харж байлаа. Гэхдээ Цэц хуулиа дээдлэх байх гэж харсан. МАН тодорхой хүмүүст даалгавар өгч, Цэцээс ийм шийдвэр гаргуулах гэж байгаа юм байна гэсэн мэдээллийг тавдугаар сарын 10-ны өдөр авсан. Би амьдралдаа янз бүрийн зүйл үзсэн учраас энэ асуудалд даалгавраар хөдөлнө гэж харж байсан. Цэц жүжиг тоглолоо,  онолын шүүх боллоо. Германы Үндсэн хуулийн цэц онолын шүүх байдаг. Ард түмэн төр засгаа эмхлэн байгуулахын төлөө сонгох эрхтэй. Сонгох эрхэд нь хэн, ямар ч шалтгаанаар саад хийж болохгүй. Онолоороо явбал ард түмний сонгох эрх байдаг. Гэтэл ард түмний сонгох эрхэнд халдлаа. Өмнө нь нэг хүний сонгогдох эрхийг 14750 хүний сонгох эрхээр устгасан. Онолын шүүх мөн бол сонгох эрхийг нэгдүгээрт тавих ёстой. Манай Үндсэн хууль өнөөдөр дампуурсныг Цэц зарлалаа. Тийм учраас бид шинэ дээд Үндсэн хууль яриад хоёр жил болж байна. Ард түмэн анхдагч. Залуусыг үнэ төлбөргүй сургана, боловсрол эзэмшүүлнэ, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийг орон сууцаар хангана. Шүүхийг ард түмэн томилно. Хүний эрх, сонгогч номер нэг байх ёстой. Төр засгийн эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Байгалийн баялаг ард түмний өмч гэж бид яриад байгаагийн учрыг олон нийт ойлгож байгаа байх. МАНАН-гийн дарангуйлал ингээд тогтлоо. Сонгууль явуулахгүй маягаар сонгуульд өрсөлдөх бололцоог хааж байна. Цэцийн шийдвэрийн цаад утга нь МАН, АН-ыг л байлгах. Хэрвээ төсвийн мөнгөөр сонгууль явуулж болохгүй бол 2020 онд ч сонгууль явуулахаа больё. МАН, АН хоёр эрх дархаа тогтоож байгааг монголчууд эсэргүүцэх цаг нь болсон. Монгол Улс өнөөдөр дарангуйллын тогтолцоо руу, хариуцлагагүй төр рүү буцаж орлоо. Төрийн эрхийг хууль бусаар авдаг төр өнөөдөр улам баталгаажлаа. Үүн дунд нь өөр салхи оруулж, нэг ч гэсэн өөр намын хүн оруулъя гэсэн Хэнтийн сонгогчдод үгүй гэлээ. Дарангуйллын тогтолцооны тоглолтыг Үндсэн хуулийн Цэц өчигдөр ичих ч үгүй хийлээ. Хүчирхийлэл үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийг хүчирхийлж байсан бол одоо ард түмнийг хүчиндэж байна. Ард түмний саналаа өгөх эрхийг боож байгаа нь хүчирхийллийн дээд зэрэг. Шударга бусын хонгил хэвээрээ байна. Харамсалтай нь, шинэ МАНАН төрлөө. Үүнийг засч залруулж, татан буулгахын төлөө бид тэмцэнэ, биднийг дэмжээрэй.

 

Ш.ОЧ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2019-05-28 175.223.10.72

Enkhbayarig garna ghees uhetlee aij bna .

Avatar

80 2019-05-28 66.181.183.186

МАН ч ялагдах нь ойлгомжтой.

Avatar

77 2019-05-28 66.181.183.186

ХҮРЭЛСҮХ ҮХЭТЛЭЭ АЙЖ БАЙНА

Avatar

Ван 2019-05-28 103.212.118.91

Эрдэнэ вангийн ярьсан зүйлын эсрэг явахад л зөв талдаа байна гээд ойлгочих

Avatar

иргэн 2019-05-28 192.82.66.152

Энхбаяр худлаа тэмцэл хийнэ гэж ярьж жүжиглэдэгээ боль.Тэмцэл чинь хаана байна.Ямар үр дүнд хүрэв.Сонгуулиас гадна ард иргэдтйн амьдарал хүнд байгаа талд МАХН юу хийв.Ямар арга хэмжээ авав.Зөвхөн өөрөө л сонгуульд нэр дэвших ажлаа л ярихаас өөр юу хийсэн юм төр түмний төлөө.АН-ч ялгэаагүй огцруулна тараана гэнэ яг үр дүн гарсан тэмцэл хэзээ хийсэн юм.Худлаа матрын нулимс гаргадагаа боль улстөрчид.

Avatar

Зочин 2019-05-28 103.11.195.34

Өөр оронд бол одоо бослого гарч төрийн эргэлт хийж байгаадаа. Яагаад гэвэл ард түмний сонгох эрхийг албаар зөрчилтэй хийсэн тогтоол гэгчээр үндсэн хуулийн цэц гэж улс төрийн намын гишүүдээр захиалга өгч ард түмний эрхийг булаасан учир

Avatar

зочин 2019-05-28 43.242.242.13

Лүндаажанцан бол итгэмжлэгдсэн төлөөлөгч нэрээр л жүжгийн нэг дүрд тоглосон байхгүйюу, үүнийг ойлгохгүй байна уу,

Avatar

зочин 2019-05-28 43.242.242.13

Цэц бандааш Гантулгыг өөрийн нь хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн гомдлоор махгаан үүсгэсэн атлаа энэ хүрээнээсээ халиад нөхөн сонгууль, сонгуулийн төсөв хөрөнгөтэй холбон шийдвэр гаргасан нь үнэхээр инээдэмтэй. Захиргааны болон Иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ гомдол, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд л хэргийг хянан шийдвэрлэдэг. Гэтэл гомдлоос халиад,..нэртэйгээр нь бандааштай байсан , үгүй талаар нэг мөр дүгнэлт гаргачихгүй. тэгвэл амаршдээ

Avatar

иргзн 2019-05-28 202.179.27.65

ямарч Улс төрийн нөлөөнд автах ёсгүй ҮХЦ энэ удаа харин ч нэг Намын нөлөөнд автаж Шийдвэр гаргасан нь ҮХЦ-ын Нэр хүндийг Иргэд олон нийтийн дунд Навсайтал унагасан үйлдэл боллоо Цаашдаа ҮХЦ Сүржин нэртэй ямарч Бие дааж Шийдвэр гаргах чадамжгүй аль нэг Намын нөлөөнд автсан Улс төржсөн Төрийн байгууллага болжээ гэдгээ нотоллоо ҮХЦ

Avatar

Зочин 2019-05-28 103.212.117.144

Эвий хөөрхий С.Эрдэнэ гэгч мангасын сэтгэлпд хүрсэнгүй юу даа. Нийцүүлээд өгөх байсан бхнээ… Бүү горьд МАНАН өнөөгийн монгол төрсөө ЗАЙЛЖ ОДОЦГОО. Хийж бүтээж байгаад нь бүү гай болж хорт хийгээ цац.

Avatar

Зочин 2019-05-28 202.131.233.214

шударга юм яриад байхаар нь хүрэлсэх оюунэрдэнэ д итгэж байсан ялгаагүй манан байж

Avatar

эрх чөлөө 2019-05-28 202.126.88.160

хүүк айж бгаам бна.овоо доо хэмжээгээ мэдэж бгаа нь

Avatar

Зочин 2019-05-28 182.160.2.53

Ene odoo ichdegguim bh da

Avatar

Билэгт 2019-05-28 139.5.216.122

Ардчилсан дарагуйлагчид одооо болие оо эрдэнэ даргаа одоо болие оо

Avatar

Баянголио 2019-05-28 103.212.118.91

АНын ҮДХ яг Эрдэнэ вангийн захиалгаар ажилладаг. Үүнтэйгээ адилхан гэж санаа юу луйварчин минь

Avatar

Иргэн 2019-05-28 203.91.119.94

Эрүүл ухаантай хүн байвал ҮХЦ рүү дайрч давшлаад хэрэггүй ээ?! Одоо сонгууль явуулах ч хэрэггүй?! Хайран мөнгө хөрөнгө гарздах юм л болно?! Харин тэгсний оронд ганц цэцэрлэгч болов барих хэрэгтэйшдээ?!

Avatar

Ард 2019-05-28 202.72.245.122

Огт улс төржиж болохгүй байгууллага болох Цэц хамгийн их улс төржиж байна. Ийм байхад тэдэнд итгэж Үндсэн хуулий мануулна гэдэг үлгэрийн далай боллоо

Avatar

Зочин 2019-05-28 202.179.27.238

СОНГУУЛААР ЯАХ НЬ ВЭЭ.

Avatar

Зочин 2019-05-28 122.201.24.184

Одоо мэдээ юу ха ха. Танай Эбэ ийм болгосон шд.

Avatar

Irgen 2019-05-28 66.181.161.62

Uuruu dandaa ymiiv.zahialgaar hiideg ym.bh da ene.odoo ta nar odoo bie bienee hemlej neg hegniihee hiij bga ajliig demjihgui ingej bharr hurdan zailaachee hiij.chaddag setgel zurhtri zaluuchuudiig gargaj.ir archaagui gshai bolson shunalin tulmnuuf

Avatar

ЗОЧИН 2019-05-28 158.208.192.248

ЦЭЦИЙН ДЭЭР ЗӨВХӨН ХӨХ ТЭНГЭР БАЙДАГ ГЭЭД АНДУУРЧИХСАН ХЭДЭН ЯЛЗАРСАН ДӨХЦӨГНҮҮД ТЭНД СУУДАГ ЮМ.

Avatar

zochin 2019-05-28 103.229.122.182

odoo jil khurekhguy baykhad songuuli gej mungu zaraad yakh we , tsets zuw shiidjee , erdene wan yund ni bukhimdaaw , tertey terguy an budaa bolson ,

Avatar

Зочин 2019-05-28 202.131.245.243

Эрдэнэ вангийн захиалгаар ажилласангүй гэж бухимдаад байгаа юм байна л даа.

Avatar

Одсүрэн 2019-05-28 122.201.22.147

ОДОО МАНАН сонгуулиа санагалзаад сүйд

Avatar

Зочин 2019-05-28 122.201.22.147

ОДОО МАНАН сонгуулиа санагалзаад сүйд

Avatar

монгол иргэн 2019-05-28 202.131.236.170

Цэцийн дээр хөх тэнгэр гэж ард олныг хошигруулаха болих хэрэгтэй. Үнэхээр ичгэвэртэй болсон. Нөгөө олон жил хууль боловсруулж, их хуралд суусан Лундаажанцан гишүүн үнэнхүү гөлөг харагдана лээ. Энэ хуулийн байгууллагуудыг үндэс сууриар нь өөрчилөх хэрэгтэй. Ард түмнээр тоглож ханахгүй, төрийн хувалзууд.

Avatar

Зочин 2019-05-28 203.217.138.1

энэ улсад шударга юм алга

Avatar

Иргэн 2019-05-28 103.57.94.74

Эрдэнэтэй санал нэг. Ажлаа хийж чадахгүй байгаа УИХ тарж сонгуульд унахаас айж байгаа Хүрэлсүхийн Засгийн газрыг даруй огцруулбал шударга ёсонд нийцнэ,

Avatar

зочин 2019-05-28 122.201.21.70

Эрдэнээ чи хурдан огцорооч нам маань түмний дунд нэр хүндгүй боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж