Сүхбаатарын талбайд машинтайгаа зорчсон иргэнийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2019.05.28-нд нийтлэгдсэн

Сүхбаатарын талбайд машинтайгаа зорчсон иргэнийг шалгаж байна

Сүхбаатарын талбайд машинтайгаа зорчсон иргэнийг шалгаж байна

Шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн машинтай жагсаал өчигдөр /2019.05.27/ болсон. Энэ үеэр жагсагчдын нэг Д.Сүхбаатарын талбайд машинтайгаа зорчсон иргэнийг төрийн тусгай хамгаалалтын албаныхан саатуулсан байна.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “Тухайн иргэн зохицуулагчийн дохиог зөрчиж, Д.Сүхбаатарын талбайд машинтайгаа зорчсон. Харин хүн дайрахыг завдаагүй. Д.Сүхбаатарын талбайд автомашинтай зорчихыг хориглодог тул зөрчил гаргасан иргэнээс одоогоор мэдүүлэг, тайлбар авч байна” гэлээ.

Зохисгүй үйлдэл гаргасан иргэн Ц-г Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст Нийгмийн хэв журмын тасагт 72 цагийн хугацаатайгаар саатуулан, шалгаж байгаа ажээ.

Б.ЦЭЦЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж