"The Voice Kids"-ийн санал хураалтад нөлөө орсон нь тогтоогджээ

Хуучирсан мэдээ: 2019.05.28-нд нийтлэгдсэн

"The Voice Kids"-ийн санал хураалтад нөлөө орсон нь тогтоогджээ

"The Voice Kids"-ийн санал хураалтад нөлөө орсон нь тогтоогджээ

ОХУ-ын Первый канал “The Voice Kids” шоуны тусгай дугаарыг тавдугаар сарын 24-нд олон нийтэд цацсан билээ. Тус шоуны ялагчаар өмнө нь алдарт дуучин Алсугийн охин Микелла Абрамова тодорсон ч санал хураалт будилаантай болсон гэж үзэн, санал хураалтын дүнг тэглэж, улмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан юм.

Энэхүү таагүй үйл явдалд цэг тавих, “The Voice Kids” шоуны зургадугаар улирлыг өндөрлүүлэхийн тулд Первый канал эцсийн шатанд шалгарсан бүх оролцогчийг дахин сорихоор тусгай шоу зохион байгуулсан юм. Тус шоуны хөтлөгчөөр Дмитрий Нагиев болон Аглая Шиловская нар ажилласан билээ.

Хачирхалтай нь, тус шоуны ялагчаар өмнө нь тодорсон ч санал хураалтын дүнгээ тэглүүлсэн дуучин Алсугийн охин Микелла Абрамова оролцоогүй байна. Тэрбээр тусгай шоуд оролцох эсэхээ зохион байгуулагчдад эцсийн мөч хүртлээ мэдэгдээгүй аж. Түүний ээж, дуучин Алсу "Зургадугаар улирлын тусгай шоуд оролцох эсэхээ охин маань өөрөө шийдэх ёстой" гэжээ.

“The Voice Kids” шоуны тусгай дугаарын үеэр өмнө нь эцсийн шатад шалгарсан бүх оролцогч үзүүлбэрээ дахин үзүүлсэн ч Алсугийн охин тайзан дээр гарч ирээгүй ажээ. Энэ үед хөтлөгч Нагиев тус шоунд оролцсон бүх хүүхдийг ямар ч асуудалтай нүүр тулгарч, сорилтыг давж чадах нэг гэр бүл хэмээн нэрлээд, Алсугийн охин Абрамова бол “The Voice kids” шоуны эв найрамдалтай хамт олны нэг хэсэг хэвээр байх болно. Бид түүний шийдвэрийг хүндэлнэ. Урлагийн өндөр амжилт хүсье” хэмээн хэлжээ.

"Первый Канал"-ын Ерөнхий захирал Константин Эрнст

Энэ үеэр студид Первый каналын Ерөнхий захирал Константин Эрнст хүрэлцэн ирж, олон нийтэд мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдэв. Тэрбээр хэлэхдээ “The Voice Kids” шоуны зургадугаар улирлын эцсийн шатны дугаарын санал хураалтад гаднын нөлөө орсон. Гэхдээ хэн, ямар зорилгоор санал хураалтыг будлиантуулсан нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, энэ шоуны үзэгчид, Первый канал, оролцогчдын эцэг эх, хүүхдүүд бүгд хууртсан" хэмээн онцолсон юм.

Тэрбээр хэлсэн үгэндээ “Санал хураалтын дүнг тэглэснээр насанд хүрэгчдийн тархи угаалтын гол бай нь та нар байх ёсгүй гэдгийг хүүхэд бүрт хэлэхийг хүссэн юм. Санал хураалтын дүн тэглэснээр бид насанд хүрэгчдэд хүүхдүүдийг хураах боломж байхгүй гэдгийг хэлэхийг хүссэн юм. Хүүхдүүдээ байгаагаар нь хайрлацгаая. Ямар ч уриа, ямар ч шагнал бидний хүүхдийг үнэ цэнэтэй болгохгүй. Тэд байгаагаараа л бидэнд үнэ цэнэтэй” хэмээв.

Дараа нь тэрбээр шоуны дүнг зарласан юм. Ерөнхий захирал хэлэхдээ "Нидерландын компанийн төлөөлөгчидтэй хамтран дараах форматыг бий болгосон бөгөөд шинээр санал хураалт явуулах нь утгагүй" гэв. Иймээс "The Voice Kids" шоуны эцсийн шатанд шалгарсан бүх оролцогч зургадугаар улирлын ялагч болжээ. Үүнд Алсугийн охин Микелла Абрамова ч гэсэн хамрагдана гэдгийг тодотгов. Шоуны эцсийн шатанд шалгарсан бүх хүүхэд нэг сая рублийн шагналын эрхтэй сертификат болон анхны дуугаа студид бичүүлэх эрхтэй болсон юм.

Сануулахад, “The Voice Kids” шоуны зургадугаар улирлын шоуны эцсийн шатад санал хураалт явуулахад Алсугийн охин Микелла Абрамова ялалт байгуулсан юм. Тэрбээр санал хураалтад оролцсон нийт үзэгчийн 56.5 хувийн санал авчээ. Түүнтэй өрсөлдсөн Ержан Максим 27.9 хувь, Валерий Кузаков 15.6 хувийн санал авсан юм. Алсугийн охин Микелла ялалт байгуулсан нь нийгмийн сүлжээнд хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, "Первый канал"-ын зүгээс санал хураалтад мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шоуны эцсийн шатыг дахин зохион байгуулахад хүрсэн юм.

А.АНИР

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж