Финланд улс Оросын 16 хотод виз олгох төв ажиллуулна

Хуучирсан мэдээ: 2019.05.28-нд нийтлэгдсэн

Финланд улс Оросын 16 хотод виз олгох төв ажиллуулна

Финланд улс Оросын 16 хотод виз олгох төв ажиллуулна

Финланд улс ОХУ-ын 16 хотод өөрийн улсын виз олгох төвийг нээн ажиллуулна хэмээн ОХУ дахь Финландын Элчин сайдын зөвлөх Танели Добровольски РИА Новости агентлагт мэдээллээ.

2019 оны тавдугаар сарын 30-наас Владимир, Тула, Иваново, Калуга хотуудад, зургадугаар сарын 6-наас Волгоград, Белгород, Саранск, Рязань, Томск, Курск хотуудад, зургадугаар сарын 13-наас Тюмень, Сургут, Сочи, Липецк, Ижевск, Ульяновск хотуудад уг төвүүд ажиллаж, Финландын виз олгож эхлэх ажээ.

Визний өргөдлийг хувь хүн болон жуулчлалын групп аль ч хэлбэрээр хүсч болох юм. Виз олгох зөвшөөрлийг Москва дахь ЭСЯ шийднэ хэмээн Танели Добровольски хэллээ. Финланд руу аялах хүсэлтэй оросуудын тоо нэмэгдэж байгаа учраас эдгээр төвүүдийг нээж байгаа юм.

Өмнө нь Финланд руу нэвтрэх Шенгенийн визийг Москва, Санкт-Петербург, Казань, Самар, Екатеринбург, Пермь, Омск, Ростов на Дону, Краснодар, Нижный Новгород, Владивосток, Красноярск, Уфа, Мурманск, Петрозаводск, Иркутск, Калининград хотуудаас авч байв.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж